Өнөөгийн техник техногийн эрин зуунд ч ажлын морьдыг фирмийн аж ахуйд хэрэглэн, морьтон хамгаалагчид зэрлэг ан амьтдыг хамгаалж, эмнэлэгт одой морьд өвчтөнүүдэд баяр баяслыг бэлэглэж байна. Урт удаан нөхөрлөлийн бэлэг тэмдэг болгож, НҮБ-ын Ерөнхий Ассамблей долоодугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тунхаглах 79/291 тоот тогтоолыг 2025 оны зургаадугаар сарын 3-ны өдөр баталсан. Уг тогтоолоор Засгийн газрууд, сургуулиуд, аж ахуйн нэгжүүд, иргэдийг адууны үүрэг, хувь нэмрийг алдаршуулж, эдүгээ цагт тулгамдаж буй сорилт бэрхшээлүүдийг бууруулах өдөр болгохыг уриалсан.
Дэлхийн адууны өдөр” нь энгийн нэг тэмдэглэлт өдөр биш бөгөөд биднийг тэжээж, эдийн засагт тус нэмэр болдог, санаа сэтгэлийг өргөдөг хүн төрөлхтний эртний нөхөрлөлөө хамгаалах уриалга юм.Тиймдээ ч Монгол Улсын Ерөнхийлөгч У.ХҮрэлсүх зарлиг гарган долоодугаар сарын 11-ний өдрийг Дэлхийн адууны өдөр болгон тэмдэглэж байхаар ёсчилсон билээ.


