Сүүлийн үед бамбай хоншоорт могойд хатгуулах тохиолдол ихээр гарах боллоо. Нэг настай хүүхэд могойд хатгуулж амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа бол хөдөө могойд хазуулсан охин хэрхэн амь тэмцэн хот руу яаран ирж хагалгаанд орсноор амь насыг нь аварсан тухай бодит тохиолдлоо хуваалцсан. Тиймээс эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах мэдээллийг хүргэе.
Бамбай хоншоорт могойд хазуулсан хэсэг огцом өвдөх, хавдаж улайна
Хэсгийн хөхрөлт, цусархаг хаван
Толгой эргэх, дотор муухайрах, бөөлжих, суларч унах, амьсгал давчдах, зүрхний цохилт түргэсэх, ухаан алдах шинж тэмдэг илэрнэ.
Ялангуяа хүүхдүүд, өндөр настай, өвчтэй хүмүүст илүү хүндээр тусна
Могойд хазуулсан тохиолдолд анхан шатны тусламжийг 1–2 цагийн дотор үзүүлэх шаардлагатай. Хазуулсан даруйд хазуулсан хүнийг суулган тайвшруулна. Сандарвал зүрхний цохилт хурдасч хор түргэн тархана.
Хөдөлгөөнийг багасган хазуулсан мөчийг амраах.
Сэрэмжлүүлэх нь могойн хорыг сорохгүй бөгөөд аман дээр сорох, зүсэх, түлэх, хүйтэн шавж тавихыг хатуу хориглоно.
Хазуулсан мөчийг хөдөлгөөнгүй болгон, хазуулсан хэсгийн дээш, доош талд боолт тавих. Артерийн цусны эргэлтийг зогсоохгүйгээр суларсан даруулгатай бооно.
Мөн архи, кофе, аспирин өгч болохгүй. Эдгээр нь цусны эргэлтийг түргэсгэж, хорыг тараадаг. Эн тэргүүнд
яаралтай түргэн тусламж дуудах, эсвэл хамгийн ойрын эмнэлэг рүү яаралтай хүргэн мэргэжлийн эмчид эсрэг биеийн тарилга (antivenom) хийлгэх шаардлагатай.
Харин түргэн тусламж иртэл ус бага багаар уулгах,
Халуун ус, халуун жин тавихгүй,
Могойн төрлийг санаж, аль болох зураг авах эсвэл тэмдэглэж авахыг хичээгээрэй.
Хүүхэд могойд хатгуулсан тохиолдолд илүү хурдан тусламж үзүүлэх хэрэгтэй.
Хүүхдийн бие жижиг тул хор хурдан тардаг.
Хөдөө, зуслан, ой мод руу явахдаа дараах зүйлсийг авч явахыг зөвлөе:
-Халуун хүйтэн жин
- Боолт, стерил наалт
-Гар утас (GPS байршилтай)
-Могойд хатгуулсан үед авах арга хэмжээний заавар (хэвлэсэн)
Бамбай хоншоорт могойноос хэрхэн сэргийлэх вэ?
-Өвс ихтэй газар урт түрийтэй гутал өмсөх
Гэр бүл, хүүхдүүдтэй бол зүлгэн дээр суухын өмнө шалгах
Хөдөө зусах үед гэрийн эргэн тойронд хог, чулуутай газрыг цэвэрлэх
Могой харвал өдөөн хатгахгүй, ойртохгүй
Санамж:
Могойд хатгуулсан тохиолдолд анхны 1 цаг хамгийн чухал байдаг. Зөв арга хэмжээ авбал аюулыг бууруулах бүрэн боломжтой.












