Өмнөд Солонгосын BIGBANG хамтлагийн дуучин, дэлхийн алдарт уран бүтээлч TAEYANG Монголд ирнэ

267
Өмнөд Солонгосын BIGBANG хамтлагийн дуучин, дэлхийн алдарт уран бүтээлч TAEYANG Монголд ирнэ
"Evandis" энтертэйнментээс энэ оны КPOP тэсрэлт болгон зохион байгуулж буй “Super Concert 2025 ” 06 дугаар сарын 21-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Тасалбарын тухайд хосын, шүтэн бишрэгчийн, энгийн, VIP гэсэн төрөлтэй. Мөн тоглолтын үеэр үзэгчид болон уран бүтээлчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 550 гаруй хамгаалалтын баг ажиллах юм. Зорин ирж буй үзэгчдэд зориулан тоглолтын үеэр баримтлах эерэг уриалга бүхий зөвлөмж гарган ажиллаж байна.  Монгол, БНСУ-ын дипломат харилцааны 35 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй онцлох соёлын үйл явдал Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд дэлхийн хэмжээний, А зэрэглэлийн уран бүтээлч Монголд хүрэлцэн ирж байгаа нь хоёр улсын соёлын хамтын ажиллагааны түүхэнд онцгой үйл явдал болж байна. Энэхүү тоглолт нь зөвхөн хөгжмийн арга хэмжээ бус, хүний нөөцийг чадваржуулах, соёлын солилцоог бэхжүүлэх, олон улсын түвшинд хамтран ажиллах чадамжийг харуулах чухал ач холбогдолтой юм. Монгол Улсын энтертайнмент салбарын уран бүтээлчид, мэргэжилтнүүд дэлхийн түвшний тоглолтыг амжилттай зохион байгуулах чадамжтай гэдгээ харуулахын зэрэгцээ тус салбарын эко системийг бүрдүүлэх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор “Super Concert 2025”-ыг зохион байгуулж байна. Энэ нь зөвхөн Азийн бус, дэлхийн хэмжээний уран бүтээлчид, продакшн багууд Монголд ирж хамтран ажиллах боломжийг тэлж, соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт эерэг нөлөө үзүүлнэ. “Evandis Entertainment” болон хамтран зохион байгуулагч байгууллагууд дараагийн шатны дэлхийн алдартай уран бүтээлчдийг Монголд авчрах зорилготой бөгөөд урт хугацааны хөгжлийн алсын хараатайгаар энэхүү төслийг хэрэгжүүлж байна. Соёлын аялал жуулчлалыг дэмжих хүрээнд олон улсын байгууллагуудтай харилцан ойлголцлын санамж бичиг болон хамтын ажиллагааны хэлэлцээрүүдийг эхлүүлж, үйл ажиллагаагаа шат дараатай өргөжүүлж байгаа ба энэ нь бодлогын түвшний дэмжлэгийг зайлшгүй шаардсан стратегийн алхам юм. Түүнчлэн, “Super Concert 2025” тоглолт нь соёлын аялал жуулчлал, үйлчилгээ, худалдаа, медиа, аюулгүй байдал зэрэг олон салбараар дамжин дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) эерэг, олон талт нөлөө үзүүлнэ гэсэн тооцоолол, судалгаанууд гарсан байна.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо