Өмнөд Африкт 289 уурхайчин газрын гүнд гацжээ

368
Өмнөд Африкт 289 уурхайчин газрын гүнд гацжээ

Өмнөд Африкийн Клооф алтны уурхайн долоодугаар амны гүнд 289 уурхайчин гацсан тухай Сибанье-Стиллватер группийн зүгээс мэдэгдэв. Тухайн уурхайчид одоогийн байдлаар гэмтэл, бэртэл аваагүй, аюулгүй байгаа бөгөөд тун удахгүй аварна гэж группийн зүгээс мэдэгдлээ.  Хэвлэлийн төлөөлөгч нь Ройтерс агентлагт хэлэхдээ, уурхайчдыг гаргахын тулд аюулгүй байдлыг харгалзан үзэж, босоо аманд дахин нүх гаргах талаар судалж  байгаа аж. Өмнөд Африкийн Уур уурхайн ажилчдын үндэсний үйлдвэрчний эвлэл пүрэв гарагт (2025.05.22) бараг 300 гаруй уурхайчин оройны 22:00 цагийн үед уурхайн гүнд гацсан гэдэг мэдээллийг авснаар Сибанье-Стиллватер групптэй хамтран ажиллах хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн байна.

Мөн газрын гадарга руу хүдэр зөөвөрлөж байх үед гүн рүү нэвтрэх хаалга гэнэт онгойж, нуранги үүссэнээр босоо амыг таглажээ.

Шинэ мэдээ
Их уншигдсэн