Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

193
Өмнөговь аймгийн  Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуяг нь албан тушаалын байдлаар урвуулан ашиглаж, аав, ах дүүс, танил талын компаниудад тендер олгож,  ашиг сонирхлын зөрчил гаргах байдал газар авсан тухай мэдээллийг нутгийнхан нь дэлгэсээр байна. Хуулиараа 6-р сарын 1-нээс өмнө  улсын хэмжээнд тендер шалгаруулалт дуусах ёстой.  Энэ хугацаанд Өмнөговь аймгийн шалгаруулсан тендертэй холбоотойгоор  Сангийн яаманд 30 гаруй компани гомдол мэдүүлээд байна.  Өмнийн говийн тендерт орсон компаниуд ийнхүү  өргөдөл гомдол гаргаж байгаа шалтгаан нь  Худалдан авах ажиллагааны газрын дарга Э. Ганхуягийн тойрсон сүлжээтэй холбоотой юм.
 Өмнөговийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулсан байна.
Тухайлбал,  Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуяг нь өөрийн төрсөн дүү Э.Очирхуяг “Хуяг-Эрчим” гэх компанид  цахилгаан, эрчим хүчний тендер  өгсөн байна.
  Тус компани нь  Өмнөговь аймгийн эрчим хүчний салбарын 12 удаагийн тендерт ялсан гээд бодохоор  албан тушаалын давуу байдлаа илтэд ашигласан нь харагдана.  Нийт тендерийн үнийн дүн нь 7.2 тэрбум төгрөг.
Үүнийг дараах баримтаас харж болно. Ингээд зогсохгүй өөрийн аав Т.Энхээгийн компанид  10 гаруй удаагийн тендерт ялуулсан гэх мэдээлэл ч байна. Өөрөөр хэлбэл, Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуяг гэгчийн гэр бүл  тус аймгийн 30 гаруй тендерийг авчээ. Үүнийг эсэргүүцсэн компаниуд Сангийн яаманд өргөдөл гомдол гаргаж, хууль бус тендерийн ажлыг шалгаж өгөхийг хүссэн байдаг.  Э.Ганхуяг нь  Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын  мэргэжилтэнээр 10 гаруй жил, газрын даргаар  хоёр жил ажиллаж  байна. Төрд 12 жил ажиллахдаа  тендер завшиж, хууль бус сонгон шалгаруулалт хийж, хамаатан садан, найз нөхдөд тендер олгуулдаг болсоныг Өмнөговьчууд шүүмжлэх болжээ. Түүний Худалдан авах ажиллагааны газрын дарга болсон түүх нь Өмнөговь аймгийн Засаг дарга  Н.Энхбаттай нэг ангид сурсан, найз нөхөд  гэдэгтэй холбоотой. Аймгийн даргын дэмжлэгээр Худалдан авах ажиллагааны газрын дарга болж, хууль бус үйл ажиллагаа явуулах нь нэмэгдсэн талаар ч ярьж байгаа юм. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно. А.Баярмаа 
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
B
Byambadalai
·2025-12-17 10:11

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
G
Guren News
·2025-12-17 09:40

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана
B
Byambadalai
·2025-12-16 15:11

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
G
Guren News
·2025-12-16 13:39

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ
B
Byambadalai
·2025-12-16 09:49

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно
G
Guren News
·2025-12-16 09:29

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
G
Guren News
·2025-12-15 12:33

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ
B
Byambadalai
·2025-12-15 10:38

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо
D
Dulguun
·2025-12-15 10:17

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо