Үндэсний баяр наадмын хөтөлбөр

549
Үндэсний баяр наадмын хөтөлбөр
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тэмдэглэх Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна. Энэ жилийн баяр наадмын хөтөлбөрийг танилцуулъя.
  • "Нээлт, хаалт” үйл ажиллагаа
  • "Жуулчдад зориулсан оройн арга хэмжээ”
  • "Төрийн хүндэтгэлийн концерт"
  • “Дээлтэй монгол” наадам
  • “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэн
  • “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэн
  • “Улаанбаатар үдэш-2025” үдшийн цэнгүүн
  • “Соёлын наадам”
Үндэсний их баяр наадмын “Хүндэтгэлийн концерт”-ыг зохион байгуулах найруулагчаар Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Бүжиг дэглээч Д.Баярбаатар ажиллаж байн. “Хүндэтгэлийн концерт”-ыг “АЛТАН СОЁМБЫН АЯЛГУУТ ЭГШИГЛЭН” нэрээр Монгол түмний гайхамшигт өв соёл, бахархал омогшил, нүүдэлчдийн оюуны сэтгэлгээг харуулсан дуу, хөгжим, бүжгийг нэгэн дор дуурьсах, өвөрмөц онцлог бүхий шинэ техник технологийн дэвшилд тулгуурлан, уламжлал шинэчлэлийг хослуулан толилуулахаар бэлтгэж байгаа аж. Баяр наадмын Зохион байгуулах хороо тавдугаар сарын сүүлээр хуралдахдаа дараах чиглэлийг холбогдох хүмүүст өгчээ. Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахдаа:
  • Наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд ашиглах тайзны зохион байгуулалтад анхаарч, үзэгчид, бөхчүүдэд саад болохгүй, зөөж буулгахад хялбар, хөнгөн, автомат, аюулгүй, шинэлэг байхаар шийдэх,
  • Үндэсний их баяр наадмын нээлт хаалтын арга хэмжээг шууд дамжуулах, сурвалжлах, хурдан морины уралдааныг дамжуулах хэвлэл мэдээллийн байгууллагуудыг зохион байгуулалтад оруулж эртнээс бэлтгэл ажлыг хангах,
  • Наадмын нээлт, хаалтын тасалбарын үнийг шийдэж, гадаадын жуулчид, үзэгчдэд худалдаалах товыг эргэн танилцуулах,
  • Хурдан морины сэрвээ хэмжих төхөөрөмжийг ойрын хугацаанд туршиж танилцуулах,
  • Үндэсний их баяр наадмаар амжилт гаргасан бөх, хурдан морь, унаач хүүхэд, сур, шагайн харваачдад олгох шагналыг үнэ цэнтэй, агуулга бүхий болгох тал дээр анхаарах,
  • Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засвар үйлчилгээ, ногоон зүлэг дэвсэх ажлыг чанартай гүйцэтгэж, наадмын нээлт хаалтын үйл ажиллагаанд бэлтгэж байгаа уран бүтээлчдийг бэлтгэл сургуулилт хийх боломж нөхцөлөөр хангах,
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороод болон Нийслэл, Сангийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, бусад байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж, зургаадугаар сарын 15 гэхэд эхний үзлэгийг хийх юм байна.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо