Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг хууль зөрчин томилохоор улайрч байна

409
Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг хууль зөрчин томилохоор улайрч байна

Д.Амарбаясгалангийн толгойлсон парламентад гэмт хэргийн улмаас гурван шатны шүүхээс ял сонссон, эс бөгөөс гэмт хэргэт шалгуулж буй гишүүд цөөнгүй. Хамгийн сүүлд гэхэд л Дав.Цогтбаатар гишүүний хэргийг элдэв арга саам хэлсээр замхруулж байх шиг байна. Нэгийг нь явуулчихбал ар араасаа цуврах магадлал өндөр учраас ихэд болгоомжтой хандаж байгаа бололтой.  МАН-ын дарга  авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бол улс төрийн дэмжлэг байхгүй шүү хэмээн гишүүддээ хатуухан сануулж байсан цаг саяхан. Гэтэл өдгөө энэ үг агаарт замхарч, гэмт хэрэгтэн ч бай албан тушаалд очдог, хууль тогтоох дээд байгууллагад хууль батлаад сууж байдаг болсон.  Сүүлийн жишээ гэвэл Үндэсний Аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлээд буй. Түүнийг "Хөгжлийн банк"-ны хэрэгт холбогдуулан шалгаж, анхан шатны шүүхээс хэргийг цагаатгасан ч УДШ цагаатгасан тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шүүхээр болсон.

Ийм нөхцөл байдалтай байхад Ерөнхий аудиторт нэрийг нь дэвшүүлж, энэ долоо хоногт сонсгол хийн томилохоор болсон. Хууль тогтоох дээд байгууллагад нь хууль огт үйлчлэхгүй, үл тоож байгаагийн бодит жишээ С.Магнайсүрэнгийн томилгоо болох нь. Улс төрд орж, томоохон албан тушаалд томилогдсоноор "хамгаалалтад" ордог байдал энэ удаад ч давтагдах бололтой.  Маргааш буюу  лхагва гарагт Төсвийн байнгын хорооны хуралдаанаар нэр дэвшигчийн сонсголыг хийхээр товложээ.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Чуулган: Алт-3 аян хэрэгжүүлэхийг дэмжиж, баталлаа
a
admin
·2025-07-09 15:21

Чуулган: Алт-3 аян хэрэгжүүлэхийг дэмжиж, баталлаа

ЧУУЛГАН: “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” тогтоолын төслийг ЯАРАЛТАЙ горимоор хэлэлцэхийг дэмжлээ
a
admin
·2025-07-08 11:38

ЧУУЛГАН: “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” тогтоолын төслийг ЯАРАЛТАЙ горимоор хэлэлцэхийг дэмжлээ

О.Номинчимэг: Төсвийн мөнгөөр хувийн байшин барьж өгч  болохгүй
a
admin
·2025-07-04 15:47

О.Номинчимэг: Төсвийн мөнгөөр хувийн байшин барьж өгч болохгүй

ЧУУЛГАН: 14.00 цагаас 2025 оны төсвийн тодотгол зэрэг 13 хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийнэ
a
admin
·2025-07-02 09:42

ЧУУЛГАН: 14.00 цагаас 2025 оны төсвийн тодотгол зэрэг 13 хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийнэ

Намрын чуулганыг есдүгээр сарын 15-нд эхлүүлэх төслийг дэмжив
a
admin
·2025-06-27 12:21

Намрын чуулганыг есдүгээр сарын 15-нд эхлүүлэх төслийг дэмжив

О.Цогтгэрэл: УИХ-д Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэх тухай тогтоолын төсөл оруулж ирвэл АН-ын Бүлэг завсарлага авч, хэлэлцэнэ
a
admin
·2025-05-28 12:55

О.Цогтгэрэл: УИХ-д Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэх тухай тогтоолын төсөл оруулж ирвэл АН-ын Бүлэг завсарлага авч, хэлэлцэнэ

УИХ-ын чуулганаар цусны донорын болон эрхтэн эд эс шилжүүлэх хуулийн төслийг хэлэлцэнэ
a
admin
·2025-05-17 17:10

УИХ-ын чуулганаар цусны донорын болон эрхтэн эд эс шилжүүлэх хуулийн төслийг хэлэлцэнэ

Н.Учрал: Х.Баттулга аа, монголчууд тэнэг биш. Монголчууд таны тохуурхал биш
a
admin
·2025-05-17 16:51

Н.Учрал: Х.Баттулга аа, монголчууд тэнэг биш. Монголчууд таны тохуурхал биш

Б.Батбаатар: Ерөнхий сайдыг энэ долоо хоногт тайлбар тавихыг ШААРДАНА
a
admin
·2025-05-15 14:29

Б.Батбаатар: Ерөнхий сайдыг энэ долоо хоногт тайлбар тавихыг ШААРДАНА

Б.Пүрэвдорж: Бүх шатанд авлига хээл хахууль газар авсныг эсэргүүцсэн иргэд Төв талбайд жагсаж байна
a
admin
·2025-05-15 11:52

Б.Пүрэвдорж: Бүх шатанд авлига хээл хахууль газар авсныг эсэргүүцсэн иргэд Төв талбайд жагсаж байна