Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг санал болголоо

468
Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг санал болголоо
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан бүрэн эрхийнхээ хүрээнд Үндэсний аудитын газар/ҮАГ/-ын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ. ҮАГ-ыг удирдаж байгаа Д.Загджавыг 2024 онд УИХ-ын дарга асан Г.Занданшатарын шийдвэрээр томилсон юм. Өмнөх дарга Д.Занданбат 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх зорилгоор 2023 оны арванхоёрдугаар сард ажлаа өгснөөр Д.Загджав ҮАГ-ын ерөнхий аудиторын орлогч, улмаар тус газрын дарга болсон юм. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг ирэх тавдугаар сарын 7-нд хийхээр товлоод байна. С.Магнайсүрэн нь 2000-2005 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх, 2006-2007 онд Хүнс хөдөө аж ахуйн яаманд сайдын зөвлөх, 2008-2013 онд УИХ-ын Тамгын газарт нарийн бичгийн дарга, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албыг хашиж байсан юм.
Шинэ мэдээ
Их уншигдсэн