Авлигатай тэмцэх газар Ү.Төмөрхуяг даргыг хараандаа авна уу!

1070
Авлигатай тэмцэх газар Ү.Төмөрхуяг даргыг хараандаа авна уу!

Станцын тоног төхөөрөмж хуучирч үеэ элээсэн шинэчлэх шаардлагатай атал Ү.Төмөрхуяг захирал төсвийн мөнгийг гарын салаагаар урсгаж иржээ. Тэрбээр албандаа унадаг Ланд-200 маркийн автомашинаа станцын, цаашилбал төсвийн 10 орчим сая төгрөгөөр жолоочийнхоо гэрийн доор дулаан гараашид тавьж тансагладаг.

-2023 оны есдүгээр сарын 11-нд “СММ” ХХК-тай гэрээ байгуулж, 157 сая 601 мянган төгрөгөөр дурсгалын лого нийлүүлэх нэрийдлээр 2450 ширхэг сувенир, дагалдах хайрцаг, гангар шаазан, усны сав захиалж хийлгэсэн зэргээр дураараа авирлах нь их аж.

Түүний АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогыг сонирхвол,

-Эрдэнэс ТаванТолгой ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг.

-Дансандаа 15 сая төгрөгтэй, өөрийнх нь нэр дээр 70 сая төгрөгийн үнэ бүхий суудлын жижиг нэг автомашин, “Toyota”, “RAV 4” гэх нийт гурван автомашинтай болохоо тайлагнажээ. Ү.Төмөрхуяг жилдээ 290 сая төгрөгийн орлого олдог бөгөөд энэ нь 2017 оныхоос өссөн үзүүлэлттэй. Түүнчлэн 350 сая төгрөгийн авлагатай. Тэрбээр 820 сая 620 мянган төгрөгийн үнэ бүхий гурван орон сууц,  үйлчилгээний зориулалттай нэг барилгатай  хэмээн мэдүүлжээ. Төмөрхуяг нь инженер, цехийн дарга, ерөнхий инженер, станцын дарга зэргээр төрийн алба хашиж ирсэн нэгэн байхад Тажив нарын хүмүүст хүүтэй мөнгө зээлж, мөнгө хүүлж суудаг гэх мэдээлэл бий. Тиймээс Авлигатай тэмцэх газар  Ү.Төмөрхуяг даргыг хараандаа авч шалгаасай, үнэн мөнийг тогтоогоосой билээ.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Эрчим хүчний салбар сэхэл авдаггүйн учир нь Ү.Төмөрхуяг мэт сэтэртнүүдийн дураараа авирласан үйлдлээс үүдэлтэй
a
admin
·2025-04-23 16:57

Эрчим хүчний салбар сэхэл авдаггүйн учир нь Ү.Төмөрхуяг мэт сэтэртнүүдийн дураараа авирласан үйлдлээс үүдэлтэй

ДЦС-4” ТӨХК-ийн дарга Ү.Төмөрхуягийн үед 300 гаруй ажилтан нь ажлаасаа гарч  БНСУ-руу дүрвэжээ
a
admin
·2025-04-23 15:48

ДЦС-4” ТӨХК-ийн дарга Ү.Төмөрхуягийн үед 300 гаруй ажилтан нь ажлаасаа гарч БНСУ-руу дүрвэжээ