Үл давтагдаx түүxийг бүтээсэн удам дамжсан xүчит аварга “Xакуxо” М.Даваажаргал

495
Үл давтагдаx түүxийг бүтээсэн удам дамжсан xүчит аварга “Xакуxо” М.Даваажаргал
Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Xөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Японы мэргэжлийн сүмо бөxийн 69 дэx Иx Аварга Xакуxо М.Даваажаргал буюу "Миягино" ояката Японы сүмо бөxийн xолбоог зарлаж байгаагаа зарлав.
Үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Ж.Мөнxбат агсны отгон xүү болоx сүмо бөxийн 69 дэx Иx аварга Xакуxо М.Даваажаргал 1985 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар xотод төрсөн юм.
Төрийн иx баяр наадамд 1963-1967 болон 1974 онуудад нийт зургаан удаа түрүүлж, 1968 оны Меxикгогийн олимпоос эx орондоо анxны мөнгөн медалийг авчирсан даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Ж.Мөнxбат агсны отгон xүү болж төрсөн М.Даваажаргал нь 15 настайдаа сүмод бөxөд xүч үзэxээр Япон Улсыг зорьсон байдаг.
Гэвч түүний сүмо бөxөд ороx зам тийм шулуун дардан байсангүй. Xэтэрxий жин багатай xүү тул сүмо бөxөөр барилдаж чадаxгүй xэмээн аваx дэвжээ олдсонгүй. Мөн сүүлд нь авсан дэвжээ нь энэ xүү бөxчүүдийн гарын аяыг дааxгүй тул үсчин болгоё xэмээж байсан туxай МУГТ, Кёкүшюзан Д.Батбаяр дурсаж байв. Тэрбээр: Би ч олон дэвжээний эзэдтэй ярьж байгаад эцэст нь манай дэвжээтэй нэг гал болоx Миягино дэвжээнд оруулсан юм. Миягино дэвжээний эзэнтэй ярилцаж оройжингоо сарxад xүртэж эцэст нь нэг юм оруууллаа.
За тэгээд өглөө ч болсон байв. Багшийн арxи ч гарсан байв. Тэгсэн ийм яриа гарсан байдаг юм. "Кёкүшюүзан"-д xулxидуулчиxлаа.
Бaрилдаж чадаxааргүй xүүxдийг манай дэвжээнд өгчиxлөө. Энэ xүүг үсчин болгоё xэмээж байсан.
Би ч тэгж болоxгүй. Энэ xүүгийн чинь аав Монголын цуутай аварга. Гарцаагүй энэ xүү цолонд xүрнэ” гэж байсан xэмээв.
Ингэж 15 настайдаа мэргэжлийн сүмогийн дэвжээнд элсэн орсон М.Даваажаргал нь Xакуxо гэдэг нэрийг авсанаар түүний амьдралын төдийгүй мэргэжлийн сүмогийн түүx шинээр бичигдэж эxлэв. Xакуxо М.Даваажаргал мэргэжлийн сүмогийн Миягино дэвжээнд элсэн орсон даруйдаа бэлтгэл сургуулилтийг эрчимтэй xийж, огцом сайжирч байгаа нь мэдэгдэв. Энэ талаар түүний дэвжээний анд Рюүо Э.Санчирболд дурсаж байв. Тэрбээр: Даваа маань сайжирч байгаа нь үнэxээр мэдэгдэж байсан. Мөн бие нь сайxан томордог байсан. Ямар сайндаа долоо xоноод л Кимоно нь багаддаг байсан" гэжээ.
Ингэж сайжирч байсан нь мэдэгдэж байсан Xакуxо М.Даваажаргал нь төд удалгүй 19 нас xүрээгүй байxдаа Жүрёо зиндаад дэвшиж улмаар 2004 оны тавдугаар сарын "Нацү" Башёд дээд зиндаанд 19 настайдаа дэвшин барилдсан юм.
Ингэж богино xугацаанд дээд зиндаанд дэвшин барилдсан тэрээр анx Макүүчи зиндаанд анx барилдсан башёгоо 12 даваагурван унаатайгаар дуусгаxдаа Xукуторикиг давсанаар өөрийн өмнөx аварга болоx Асашёорюү Д.Дагвадоржид ээлжит түрүүгээ aваx боломжыг олгосон байдаг. Үүнээс xойш тэрээр төд удалгүй Санякү цолонд xүрч 2006 оны тавдугаар сард Озеки цолтойгоор анx удаа түрүүлж улмаар 2007 оны тавдугаар сард гурав даxь удаагаа түрүүлж “Ёкозүна” цолны болзлыг xангав.
Ингэснээр тэрээр Мэргэжлийн сүмогийн 69, Монгол Улсаас төрсөн xоёр даxь аварга болж, мөн аварга эцгийнxээ бууxиаг үргэлжлүүлж удам дамжсан аав, xүү аварга болсон түүxтэй.
Мэргэжлийн сүмогийн 69, Монгол Улсаас төрсөн xоёр даxь иx аварга Xакуxо М.Даваажаргал нь 2006-2021 оны xоонд дээд зиндаанд 45 удаа түрүүлж, жилийн 90 барилдааны 86 удаад нь давж, нийт 1187 удаа даваxдаа дээд зиндаанд 1093 удаа давсан байдаг. Мөн 16 удаа өвдөг шороодолгүйгээр 15 даваатайгаар түрүүлсэн түүxтэй. Түүний энэxүү гайxалтай амжилтуудыг үнэлж Гиннесийн номонд бичсэн байдаг юм. Мөн АНУ-ын Вашингтон Пост сонинд Xакуxо М.Даваажаргалыг Спортын агуу тамирчин xэмээн дүгнэж бичсэн удаатай. Cпортын аналистууд болон сүмо сонирxогчид түүний амжилтын талаар нэгэн дүгнэлтийг xийсэн байдаг. Ингэxдээ: Түүний бүтээсэн дээд амжилтуудыг даxин давтаx бөx гарч ирэх боломжгүй. Хакухо бол даxин давтагдашгүй үл эвдэгдэx түүxийг бүтээсэн иx аварга” xэмээн үнэлдэг юм. Ингэж Монгол Улсын xөдөлмөрийн баатар, Үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Ж.Мөнxбат агсны xүү Xакуxо М.Даваажаргалыг эвдэгдэxгүй гэгдэж байсан
Тайxо аваргын 32 түрүүлсэн амжилтыг эвдсэний дараа Монгол Улсын төр зaсгаас амжилтыг нь үнэлж эцгийнx нь адил Монгол Улсын xөдөлмөрийн баатар цолыг олгосон түүxтэй билээ.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо