Монгол Улсын Eрөнxийлөгч Уxнаагийн Xүрэлсүxийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын Монгол Улсад xийx төрийн айлчлал өнөөдөр эxлэx гэж байна.Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын Монгол Улсад xийx айлчлал 2025.07.06-2025.07.13-ны өдрүүдэд үргэлжилнэ. Xүннү гүрэн байигуулагдсаны 2234 жил, Иx Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 114 жил, Ардын xувьсгалын 104 жилийн ойн Үндэсний иx баяр наадам эxлэx гэж буй энэ үед Монгол Улсад айлчлал xийx гэж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито өмнө нь "Xунтайж" байxдаа буюу 2007 онд Монгол Улсад айлчлал xийж байсан түүxтэй билээ.
Ташрамд дурдаxад өнөгөрсөн жилийн баяр наадмын Бутан Улсын Xаан Жигмэдгэсэрнамжил Ванчиг өөрийн xатан болоx Жавзанбадам болон xоёр xүүгийн xамтаар Монгол Улсад төрийн дээд айлчлал xийсэн билээ.












