Дэлхийн ЭКСПО 2025 нь 4 сарын 12-ны өдөр нээлтээ хийсэн ба "Бидний амьдралын хэв маягийг өөрчлөн бүтээх нь” ерөнхий сэдвийн дор 6 сарын турш үргэлжлэх аж. Монгол Улс энэ удаагийн “ЭКСПО 2025 Осака Кансай”-д Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Монгол Улсаас Осака хотод суугаа Ерөнхий консулын газар, Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яам, Чингис хаан Үндэсний музей, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нар хамтран зохион байгуулагчаар оролцож байна.

Монгол Улс асараа "Монголын амар амгалан” “Pax Mongolica” сэдвээр Чингис Хаан Үндэсний Музейн 28 үзмэрээр дэглэжээ. Үзэсгэлэнг зохион байгуулагч орны зүгээс мэдээлэхдээ 28 сая үзэгч үзнэ гэж төлөвлөж байна. Монгол Улсын үндэсний өдөрлөг нь 2025 оны 7 дугаар сарын 27-ний өдөр болно.


