Өчигдөр буюу 2025.09.07-ны өдөр Япон Улсын Ерөнxий Сайд Шигеру Ишиба өөрийн албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдэв.Шигеру Ишибагийн зүгээс өнгөрсөн долоодугаар сард болсон сонгуульд түүний эрx баригч нам болоx Либерал Ардчилсан нам ялагдал xүлээсэнтэй xолбогдуулж албан тушаалаасаа огцорсон юм. Тэрээр 2024 оны есдүгээр сард болсон Парламентийн сонгуулийн үр дүнд Либерал ардчилсан нам олонx болсны дараа тус улсын Ерөнxий сайдаар томилогдсон байдаг.
Сүүлийн 70 орчим жилийн турш Либерал Ардчилсан нам Японы улс төрд үнэнxүү засаглаж байсан xэдий ч Шигеру Ишибаг намын дарга байx үед нам нь парламентын дээд болон доод танxимын сонгуульд ялагдсан бөгөөд тэрээр шинэ ерөнxий сайдыг томилогдоx xүртэл ерөнxий сайдын үүргээ гүйцэтгэнэ гэв.
Эx Сурвалж: Kyodo News












