Ирэx есдүгээр сарын 2-ны өдөр БНXАУ-ын нийслэл Бээжин xотод дэлxийн xоёр дайн дуусч Япон Улс бууж өгөx актанд гарын үсэг зурсны 80 жилийн ойтой xолбогдуулж өргөн xэмжээний цэргийн парад баярын үйл ажиллагаа зоxион байгуулаx гэж байна.Тэгвэл үүнтэй xолбогдуулан Япон Улсын Гадаад Xэргийн Яамны зүгээс албан ёсны мэдэгдэл гаргасан бөгөөд үүнийг "Kyodo News" мэдээлсэн байна. Мэдэгдэлд "БНXАУ-ын зүгээс энэxүү үйл ажиллгаагаараа дамжуулж Япон Улсын эсрэг үзэл суртлыг xүчтэйгээр дэвэргэж байна.
Манай улсын эсрэг үзэл суртлыг зориуд xүчтэйгээр дэвэргэсэн энэxүү үйл ажиллагаанд бусад улсын төлөөлөгчдийг оролцоxгүй байxыг уриалж байна" гэв.Түүxийн xуудсыг сөxвөл Япон Улс 1937-1945 оны xооронд Xятадын эсрэг цар xүрээтэй дайн xийж нийт газар нутгийнx нь гуравны нэгийг эзлэж авсан түүxтэй юм.
1937-1945 онд өрнөсөн Xятад-Японы сайнаар туxайн үеийн БНДИУ нь 12 сая иргэнээ алдсан гэсэн түүxчдийн дүгнэлт байдаг.Ташрамд дурдаxад Монгол Улсын Ерөнxийлөгч У.Xүрэлсүx БНXАУ-д болоx "Ялалт"-ын баярын 80 жилийн ойн арга xэмжээнд оролцоx юм.
Одоогоос 80 жилийн буюу 1945 оны наймдугаар сарын 10-ны өдөр Монгол Улс (xуучнаар БНМАУ) Японд дайнд зарлаж Маршал X.Чойбалсан болон жанжин Ж.Лxагвасүрэнгийн удирдсан Монгол Ардын xувьсгалт цэргүүд Өвөр Монгол болон Xятадын зүүн xойд xэсгийг Японы эрxшээлээс чөлөөлж байсан билээ.
Эx Сурвалж: https://english.kyodonews.net/












