Явган хүний зам дээр механик гэмтэл үүсгэсэн зөрчилд хариуцлага тооцно

340
Явган хүний зам дээр механик гэмтэл үүсгэсэн зөрчилд хариуцлага тооцно
32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх нийт 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилсэн.
Гэвч механик гэмтэл буюу явган хүний зам дээр тээврийн хэрэгсэл тавьж байгаагаас үүдэн эвдрэл ихээр үүсэж байна.
Иймээс УБЗАА-наас Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран камерын хяналтыг сайжруулж, өнгөрсөн 18 хоногийн хугацаанд тус явган хүний зам дээр 34 автомашин байршуулсан зөрчлийг илрүүлжээ.
Цаашид зөрчил гаргасан иргэн, ААН-үүдэд хариуцлага тооцох юм. Энэ талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүнээс тодрууллаа. Тэрбээр “32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх нэг талдаа 1.6 км, хоёр талдаа 3.2 км явган хүний замыг шинэчилж буй. Газар чөлөөлөлтийн улмаас ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна.
Гэвч шинэчилсэн явган зам эхнээсээ механик гэмтэл авч эвдэрч эхэлсэн. Тодруулбал, хүнд даацын барилгын механизм болон машинтай иргэд явган хүний зам дээгүүр явах, байрлуулах зэргээр механик гэмтэл үүсгэж байна.
Иймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтарч камерын хяналтаа сайжруулсан. Өнгөрсөн 18 хоногийн хяналтаар тус явган хүний зам дээр автомашин байрлуулсан 34 зөрчил илрүүлж, хариуцлага тооцсон боловч зөрчлийн тоо буурахгүй байна” гэлээ.
Мөн тус ажлын гүйцэтгэгч компанийн зүгээс үргэлжлүүлэн явган замыг дуусгаж, хүлээлгэн өгөхөд дээр дурдсан иргэдийн санаатай болон санамсаргүй үйлдэл нь их хэмжээний механик гэмтэл үүсгэн хүндрэл учруулж байгааг дурдлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо