Эхнэрээ 38 хутгалж хөнөөтлөө нийгмийн ёс суртахуун мууджээ

258
Эхнэрээ 38 хутгалж хөнөөтлөө нийгмийн ёс суртахуун мууджээ
2025 оны зургадугаар сарын 27-ны орой Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах “Gem Mall” худалдааны төвд 45 настай эрэгтэй өөрийн 36 настай эхнэрийг ажлын байран дээр нь 38 удаа хутгалж, олон нийтийн газар онц хэрцгийгээр амийг нь хөнөөсөн хэрэг гарлаа. Энэ эмгэнэлт хэрэг Монголын нийгэм дэх гэр бүлийн хүчирхийллийн бодит байдал, төрийн хариуцлагын цоорхойг дахин нэг удаа тод харууллаа. Хүмүүсийн нүдэн дээр, төв талбайн хаяанд... Хэрэг Баянгол дүүргийн 6-р хороонд байрлах “Gem Mall” худалдааны төвийн нэгдүгээр давхарт, олон арван хүний нүдэн дээр болжээ. Хохирогч эмэгтэй тухайн худалдааны төвд ажилладаг байсан бол хэрэгтэн нь түүний хуучин нөхөр, гэр бүлийн маргаантай байсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Одоогоор цагдаагийн байгууллага хэрэгт холбогдогчийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ч олон нийтийн дунд хэдийнээ эргэлзээ, бухимдал бий болчихоод байна — яагаад ийм ноцтой, олон удаагийн хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэй хамгаалагдаж чадаагүй вэ? Урьд нь хамгаалалт хайж байсан уу? Ойрын эх сурвалжуудын хэлснээр, хохирогч өмнө нь нөхрийнхөө дарамт, хүчирхийлэлд олон удаа өртөж байсан бөгөөд цагдаагийн байгууллагад хандаж байсан талаар мэдээлэл байгаа ч түүнийг хамгаалах бодит арга хэмжээ авагдаагүй бололтой.
Энэ бол Монголын гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тогтолцооны сул тал. Гомдол гаргасан ч “аюул нотлогдоогүй”, “баримт дутуу” гэх шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгодог байдал олон жил үргэлжилж ирсэн. Тэгтэл бодит аюул нотлогдох мөч нь хэтэрхий оройтдог буюу тухайн хүн амиа алдсан үед л бид хүлээн зөвшөөрдөг болжээ.
Гэр бүлийн хүчирхийлэл – нийгмийн дарангуйллын хэлбэр Гэр бүлийн хүчирхийлэл нь хувь хүний “уурын асуудал” биш — энэ бол нийгэмд гүн суусан, эрэгтэйчүүд давамгайлсан, хүчирхийлэлд дассан тогтолцооны илрэл. Эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж, амь нас нь аюулд орсон тохиолдолд ч “гэр бүлийн дотоод асуудал” хэмээн үл тоомсорлож ирсэн нь ийм төрлийн хэргийн хөрсийг бүрдүүлдэг.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Монголд гэр бүлийн хүчирхийлэл нь зөвхөн гэр оронд биш, ажлын байр, нийтийн орон зайнд ч ил хэлбэрт шилжиж буй нь нийгмийн ёс суртахууны ноцтой доройтлыг илтгэж байна.
38 удаа хутгалсан нь зүгээр нэг уур биш... “38 удаа хутгалсан” гэдэг бол зүгээр нэг сэтгэлийн хөдлөл биш. Энэ бол эмэгтэйг өмчлөх, дарангуйлах, шийтгэх гэсэн санаархлын ноцтой илрэл. Гэмт этгээд хохирогчийг ажлын байран дээр, олон хүний өмнө ийм хэрцгий аргаар хөнөөсөн нь “хяналт тогтоох”, “түүнд хамаатай бүхнийг устгах” гэсэн хандлага гэдгийг сэтгэл судлаачид анхааруулж байна. Хууль бий, хэрэгжилт алга Монгол Улсад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2016 онд шинэчлэгдэн батлагдсан ч хэрэгжилт сул, хамгаалалт хангалтгүй хэвээр байна. Түр хамгаалах байр хомс, сэтгэлзүйн зөвлөгөө олдоц муу, хүчирхийлэгчид хариуцлага хүлээх нь ховор. Хамгаалах тогтоол гаргалаа ч түүнийг хэрэгжүүлдэг, хяналт тавьдаг бүтэц сул байна. Тухайлбал, өнгөрсөн хоёр жилд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 20 гаруй хүн амины хэрэг бүртгэгдсэн бөгөөд үүний ихэнх нь өмнө нь цагдаад хандсан, мэдээлэл өгсөн ч хамгаалалт авч чадаагүй байжээ. Эцэст нь нэг эмэгтэйн амь, бүх нийгмийн эмгэнэл болж байна. Энэ хэрэг бол ганц гэр бүлийн асуудал биш. Энэ бол төр, хууль, нийгэм гурвын дундах хариуцлагын томоохон хоосон орон зай. Хэрвээ төр хүчирхийлэгчид хариуцлага тооцож, хохирогчийг хамгаалсан бол тэр эмэгтэй амьд байх байлаа. Тэр бүсгүйг 38 удаа хутгалсан нь бидний 38 удаа дуугүй өнгөрсөн мөч гэхэд болно. Э.Солонго https://sonin.mn/newsDetail/11231
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо