Ү.Төмөрхуяг даргын эхнэр Оюунгэрэл ч нөхрөөсөө дутахгүй дуулиантай нэгэн гэнэ. Тэрбээр Дорнод аймагт ажиллаж байхдаа нэр бүхий хүнээс жирэмсэн болсон гэж зогсоо зайгүй мессеж “савж”, гэр бүл үймүүлэн цагдаагийн байгууллагад хүртэл шалгуулж байжээ.
Бас нэгэн баримт. Тажив гэгч есөн давхар барилга барихдаа Ү.Төмөрхуягаас хүүтэй мөнгө зээлээд эцэстээ төлж чадахгүйд хүрсэн тул тухайн байрны нэг, хоёрдугаар давхрыг эхнэр Оюунгэрэлд нь өгчээ. Харин Оюунгэрэл бусдаар дамжуулж байруудаа түрээслэдэг байна. Үнэндээ тэд нэг тэрэгний хоёр дугуй гэлтэй.
Эрчим хүчний салбар сэхэл авдаггүйн нэг илрэл нь энэ мэт сэтгэлгүй, хувиа борлуулж, довоо шарлуулсан дарга нэртэй сэтэртнүүдийн шунал,дураараа авирласан үйлдлээс үүдэлтэй юм.



