“Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар Т.Бадралыг томилохоор төрийн өндөрлөгүүд дээгүүрээ тохирчээ

426
“Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар Т.Бадралыг томилохоор төрийн өндөрлөгүүд дээгүүрээ тохирчээ

"Эрдэнэт" ТӨҮГ-ын  удирдлагыг солих талаар эртнээс л яригдсан.  Тухайн үед ОБЕГ-ын  дарга асан, БНХАУ-д  Элчин сайдаар томилогдсон Т.Бадрал, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нарын нэр дуулдаж байсан юм. Хэсэгтээ нам жим байсан  энэхүү томилгоо ойрын үед хэрэгжих бололтой.

Тухайлбал, "Эрдэнэт"  үйлдвэрийн захирлаар ОБЕГ-ын дарга, Элчин сайд асан Т.Бадралыг томилохоор төрийн өндөрлөгүүд дээгүүрээ тохирч, щуг томилгоо ойрын үед болно гэсэн мэдээлэл байна.

ОБЕГ-ын даргаар даргаар ажиллаж байгаад  БНХАУ-д суух  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон  Т.Бадралыг  ОБЕГ-ын тендерүүдийг будлиантуулж, хуучин автомашин нийлүүлсэн, гал унтраах аврах хэрэгсэл зэрэг 400 орчим сая төгрөгийн иж бүрдлийг тендер зарлалгүй авсан зэрэг хэд хэдэн хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж, эхлэхэд түүнийг Элчин сайдаар томилсон нь эл хэргээс мултлах гэсэн арга заль байсан гэдгийг улс төрийн хүрээнийхэн хэлэлцдэг.

Шинэ мэдээ
Их уншигдсэн