Эрдэнэт үйлдвэр жилд 40 сая тонн хүдэр боловсруулдаг боллоо

190
Эрдэнэт үйлдвэр жилд 40 сая тонн хүдэр боловсруулдаг боллоо
Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хам баяжуулалтын 2 ба 3 дугаар секцийн өргөтгөлийг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаанд оролцлоо.
Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах үйлдвэрт хүдэр бэлтгэх технологийн дамжлага өөрөө нунтаглах хэсэг болон хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамаар явагддаг. Дээрх хоёр дамжлагаар тус бүр жилд 20 сая тонн хүдэр боловсруулахаар өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эхлүүлжээ.
1978 онд ашиглалтад орсон хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамыг шинэчлэх ажил ид явагдаж байна.
Харин хүдэр бэлтгэлийн хоёрдугаар шугам буюу өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг өнгөрсөн онд дуусгаж, ашиглалтад оруулжээ. Үргэлжлээд баяжуулалтын секцүүдийн шинэчлэлийн ажлыг амжилттай хийж, Хам баяжуулалтын 2 ба 3 дугаар секцийг бүрэн шинэчилж өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа. Шинэчлэгдсэн 2 болон 3 дугаар секцээр жилд 12 сая тонн хүдэр баяжуулна.
Ингэснээр Баяжуулах үйлдвэрийн суурилагдсан хүчин чадал жилд 40 сая тонн болж нэмэгдэж байна.
Баяжуулалтын секцүүдийг шинэчлэснээр хүдэр баяжуулах зардлыг 10 хувиар бууруулж байна. Төслийн үр дүнд туршилтын хугацаанд зөвхөн эрчим хүчний зардлаас 900 орчим сая төгрөг хэмнэжээ.
Төслийн зураг төслийг боловсруулах, барилга угсралт, ашиглалтад оруулах хүртэлх бүх ажлыг Эрдэнэт үйлдвэрийн инженер, техникийн ажилтнууд, уурхайчид хийжээ.
Баяжуулалтын секцүүдийг шинэчлэснээр хүдэр баяжуулах зардлыг 10 хувиар буууруулж, технологийн үзүүлэлтийг дээшлүүлж буй нь өндөр үр ашигтай юм гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ерөнхий инженер Т.Батмөнх ярилаа.
Мөн ОХУ-ын РИВС фирмийн 96 ширхэг хөвүүлэн баяжуулах машиныг шинэчлэл хийснээр АНУ-ын FLSmidth компанийн WEMCO брэндийн 22 ширхэг өндөр хүчин чадалтай флотомашинаар шинэчилж, цахилгаан эрчим хүчний зардлыг 15-20%-иар бууруулж, жилд 2 тэрбум төгрөг хэмнэнэ.
Зэсийн металл авалтыг 0.01%-иар нэмэгдүүлснээр, жилд 1.4 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломж бүрдэж байна. Түүнчлэн өргөтгөл, шинэчлэлийн үр дүнд сүүлийн зургаан сарын хугацаанд зөвхөн эрчим хүчний зардлаас 900 орчим сая төгрөг хэмнэжээ.
Баяжуулах үйлдвэрийн Хам баяжуулалт хүдэр боловсруулах зургаан секцтэй. Дараагийн ээлжид 4.6.1 дүгээр секцийг шинэчлэхээр төлөвлөөд байна.

Эx Сурвалж: Монгол Улсын Засгийн Газар

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо