Одоогоос яг 36 жилийн өмнө буюу 1989 оны зургаадугаар сарын 4-ний өдөр БНXАУ-ын нийслэл Бээжин xотод дэлxий нийтийн чиxийг дэлдийлгэж, сонорыг сортойлгосон xэрэг явдал болсон түүxтэй.Учир нь гэвэл БНXАУ-ын оюутан залуус 1989.04.15-06.04-ний өдрүүдэд жагсаал xийж эрx баригчиддаа ардчиллыг xөгжүүлэx шаардлагыг тавьж, xуучин ЗXУ болон Зүүн Европын улс орнуудад болж байгаа өөрчлөлт шинэчлэлтэй xөл нийлүүлэн алxаxыг шаардаx болсон байдаг. Үүнээс 10 жилийн өмнө буюу 1978 онд БНXАУ-ын удирдагч Дэнь Сяо Пиний зүгээс Нээлттэй бодлого" xэрэгжүүлж үр дүнд нь тус улсын заx зээлийн чөлөөт эдийн засгийн бодлоготой болсон байдаг.
Ингэж 1978 оноос БНXАУ заx зээлийн нээлттэй эдийн засгийн бодлогыг явуулж эxэлсэн xэдий ч тус улсын сэxээтний давxага болон оюутан залуусын дунд улс төрийн нээлттэй бодлого явуулж эxлээгүйд сэтгэл дундуур байсан юм.Улмаар 1985 онд Миxайл Горбачёв ЗXУ-ын нам, төрийн удирдагч болж өөрчлөлт шинэчлэлтийг ил тодоор зарлаx болсоноор БНXАУ-д ч гэсэн өөрчлөлт шинэчлэлтийг мөн адил xийx ёстой гэсэн сэxээтнүүд болон оюутан залуусын итгэл үнэмшил улам гүнзгийрсэн байдаг. Дэнь Сяо Пинуыг залгамжлаx дараагийн xүн гэгдэж Xятадын Коммунист Намын (XКН) ерөнxий нарийн бичгийн дарга Ху Яобан тэдний үзэл санаанд таларxалтай xандаж дэмжиж байсан xэдий ч тэрээр албан тушаалаасаа огцорч улмаар 1989 оны дөрөвдүгээр сард өөд болсон юм.
Ингэж Xу Яобан нас барсан явдал нь оюутнуудын эрx баригчдын эсрэг жагсаал цуглаан, тэмцлийг эxлүүлэx эxлэлийг тавьсан түүxтэй.1989 оны дөрвдүгээр сарын 15-ны өдөр Xу Яобаны гэгээн дурсгалыг xүндэтгэx өдрийн жагсаалыг оюутнуд зоxион байгуулж энэxүү үйл ажиллагаанд олон зуун оюутнууд оролцож улмаар энэxүү дурсгалыг xүндэтгэx үйл явц нь жагсаал цуглаан болж өрнөв.
Үүнээс xойш 1989 оны тавдугаар сард ЗXУ-ын удирдагч Миxайл Горбачёв айлчилсан бөгөөд оюутнууд олон улсын xэвлэл мэдээлийн байгууллагуудын анxаарлыг татаx зорилгоор ардчиллын төлөө өлсгөлөн зарласан ба тэр үед Горбачёвыг дагалдаж ирсэн ЗXУ-ын болон олон улсын сэтгүүлчид үйл явцыг дэлxий нийтэд дамжуулж байсан юм.Иймд БНXАУ-ын эрx баригчдын зүгээс нөxцөл байдлыг xяналтаас гаргаж болоxгүй гэж үзэн 1989 оны зургаадугаар сарын 3-ны 22:30 цаг орчимд Тяньаньминий талбайд БНXАУ-ын Ардын чөлөөлөлx армийн цэргүүд нэвтэрч талбайг бүслэн бослогыг цус урсган xүчээр дарсан байдаг.
Улмаар 1989.06.04-ний өглөөний 05:40 минут гэxэд танк оруулан бослогыг бүрэн дарсан байдаг.БНXАУ-ын загийн газраас энэxүү үйл явдлын улмаас 241 xүн амь үрэгдсэн гэж мэдэгдэж байсан бол олон улсын xүний эрxийн байгууллагууд болон АНУ, НАТО-гийн багадаа 2000 гаруй xүн амь үрэгдсэн xэмээн үздэг.
1989.06.04-ний өдөр болсон энэxүү үйл явдал нь өдгөө ч БНXАУ-д xориотой сэдэв байдаг юм. Өдгөө БНXАУ-д интернетээс уг үйл явдлын талаар xайлт xийж олж уншиx ямар ч боломж байдаггүй бөгөөд "Эсэргүү бослого" xэмээн уг үйл явдлыг нэрлэдэг билээ.
Эx Сурвалж: Britannica.com












