Энэ оны 9-10 сард угаарын хийн хордлогын улмаас 9 хүн нас баржээ
Хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлд угаарын хийд хордох тохиолдол нэмэгдэж буйг албаныхан анхааруулж байна.
9-10 сарын тоон мэдээлэл
2025 оны 9-р сарын 23 — Нэмүт-ийн мэдээллээр угаарын хийн хордлогоор 81 хүн хордож, гурван хүн нас баржээ.
2025 оны 9-р сарын 24-нд угаарын хийн хордлогоор 38 хүн эмнэлгийн тусламж авснаас , 2 хүн нас барсан гэж мэдээлжээ.
2025 оны 10-р сарын 14-27-ны хугацаанд — орон сууц, гэр, гэрийн яндангаар угаартаж хордсон хүмүүсийн 4 нь нас барав.
• 2025 оны 11-р сарын 11–24-ний хооронд нийслэлд угаарын хийн хордлогоор 112 хүн эмнэлэгт хандсан талаар НЭМҮТ мэдээлэв.
11 сард нийслэлд угаарын хийн тохиолдол нэмэгдэж байгаа тул НЭМҮТ-ээс, гэр хорооллын айл өрхүүд гэртээ халаалтын яндан, зуух, агаарыг сайтар шалгаж, агааржуулалт, салхивчаа нээхийг уриаллаа.
Эх сурвалж Нэмүт
Бэлтгэсэн Ө.Дөлгөөн












