Элсэлтийн шалгалтыг зургадугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Энэ жилийн Элсэлтийн шалгалтад нийт 35939 сурагч бүртгүүлсэн байна. Элсэлтийн шалгалтыг Боловсролын үнэлгээний төв хариуцдаг бөгөөд дараах хуваариар зохион байгуулах юм.
Зургадугаар сарын 18 /Лхагва гариг/
- Түүх – 10:00-11:20
- Англи хэл – 14:00-15:20
- Хими – 10:00-11:40
- Газарзүй – 13:00-14:20
- Нийгэм судлал – 16:30- 17:50
- Биологи – 10:00-11:20
- Математик – 14:00-15:20
- Физик – 10:00-11:40
- Орос хэл – 13:00- 14:20
- Монгол хэл – 16:00-17:20
Тэгвэл энэ онд нийт 83374 суралцагч Монгол хэл, бичгийн шалгалтад хамрагджээ. Үүнээс 70410 суралцагч шалгалтад тэнцсэн бөгөөд 12964 суралцагч буюу нийт шалгуулагчдын 15.5 хувь нь шалгалтад тэнцээгүй байна.Өнгөрсөн жилийн тухайд 5300 гаруй сурагч Монгол хэл, бичгийн шалгалтад тэнцээгүй бөгөөд шалгалтын дүнгээ шалгуулах, дахин шалгалт өгөх хүсэлтээ өгөхөөр Боловсролын үнэлгээний төвийн байранд дугаарлаж байсан юм. Энэ жилийн тухайд түүнээс даруй хоёр дахин их суралцагч шалгалтдаа тэнцээгүй юм.












