Нийслэлийн явган хүний замын хавтанг сольж эхэлсэн. Гэтэл дийлэнх хавтан эвдрэл гэмтэлгүй байгаа. Үүнийг яах вэ, устгалд оруулах уу, хаях уу гэдэг асуудлыг нийслэлийн иргэд тавьж байгаа юм. Энэ талаар Х.Нямбаатар: Явган зам засварын хүрээнд сольсон эвдрэлгүй, хуучин хавтанг гэр хороололд тавихаар төлөвлөсөн гэлээ. Тодруулбал, “Хот явган замын стандарт мөрдөж байгаагүйгээс маш олон төрлийн материалаар хийсэн замтай болсон. Яг энэ Ленин клубийн автобусны орчимд гэхэд л алаг хавтан, асфальт, гөлгөр гадаргуутай чулуун зам эсвэл бетоноор хучсан алаг цоог явган замууд байна. Тиймээс явган замын иж бүрэн шинэчлэлийг эхлүүлсэн. Шинээр тавьж байгаа явган замын хавтан барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтирахгүй. Мөн явган зам засварын хүрээнд сольсон эвдрэлгүй, хуучин хавтанг гэр хороололд тавихаар төлөвлөсөн” гэлээ.










