Монгол, ОХУ-ын Засгийн газар хооронд агаарын хөлгийн түлш нийлүүлэх 20 жилийн гэрээтэй холбоотойгоор улстөрчид хоёр талцаад байгаа билээ. Энэ талаар Э.Бат-Үүл: "Лу.Гантөмөр, Ц.Туваан нар Монголыг дэлхийтэй холбодог “амин зүрх” болсон “Чингис хаан” нисэх буудлыг Орост өгснөөр Монголын “зүрхийг амьдаар нь сугалах” ажиллагаа болно. Орос бизнесийн маргааныг Арбитраар шийдэггүй, аллага, хүчирхийллээр шийддэг мафийн эдийн засагтай шүү!" хэмээн анхааруулав.



