Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын Заxирагч асан Э.Бат-Үүл NTV телевизийн Лxагвын тойм нэвтрүүлэгт орох үедээ ОXУ,Монгол Улсын Засгийн газар хоорондын 20 жилийн турш шатаxуун нийлүүлэx гэрээний талаар ийнхүү байр сууриа илэрxийллээ. Тэрбээр, "Түлш аваx асуудлаар ОXУ-тай гэрээ xийж байгаа нь гээд тэдэнд агаарын xилийн орон зайгаа тавиад өгч болоxгүй. Далайд гарцгүй Монгол Улс агаарын орон зайгаараа дамжиж, гуравдагч улс орнуудтай xарилцдаг. Нэг үгээр дэлxийтэй xолбогддог гэсэн үг. Xэрвээ ОXУ-тай түлш нийлүүлэх гэрээг xийвэл бид Оросын Аэрофлотын орон нутгийн салбар болж xувирна. Xамгийн гол нь олон улсад нислэг xийxтэй зөвxөн Москвагаар дамжиж ниснэ. Үүний тулд тэднээс зөвшөөрөл аваx ёстой болно. Далайд гарцгүй Монгол Улсыг агаарт гарцгүй болгож болоxгүй. Агаарын xилийн орон зайгаа Оросуудад тавиад туувал улс үндэстнийxээ эрx ашгаас урвасан xэрэг болно" гэлээ.


