Шри Лайрай Затра шашны баярын үеэр зургаан хүн амиа алдаж, 55 хүн гэмтжээ

426
Шри Лайрай Затра шашны баярын үеэр зургаан хүн амиа алдаж, 55 хүн гэмтжээ

Энэтхэгийн баруун эргийн Гоа муж дахь нэгэн сүмд олон зуун сүсэгтэн цугларсны  улмаас дор хаяж зургаан хүн амиа алдаж, 55 хүн гэмтсэн харамсалтай  явдал баасан гарагийн орой гарчээ. Ширгао тосгонд жил бүр болдог Шри Лайрай Затра гэх шашны баярын үеэр энэ эмгэнэлт явдал болжээ.

Цагдаагийн газраас мэдээлснээр, олон мянган сүсэгтэн нарийн зам дээр цувран зогсох үед үймээн самуун болжээ. Сүмийн ойролцоох налуу газарт зогсож байсан хүмүүс унасны улмаас олон хүн давхралдан, түлхэлцсэн байна.

Шинэ мэдээ
Их уншигдсэн