Ш.Энхсаран: “Аваарыг устгахаар эцсээ хүртэл ажиллаад, шилдэг инженер маань амиа алдлаа”

205
ТЭЦ-3 ДЦС-ын Үйлдвэрчний эвлэлийн дарга Энхсаран мэдээлэл хийлээ. Тэрбээр, Манай байгууллага 20 гаруй жил ажилласан нэг шилдэг инженерээ, хамт олон маань найзыгаа, дүүгээ, ахыгаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Манай станц 198 МВаттын хүчин чадалтай, 13 зуух, 9 турбинтэй. Төвлөрсөн эрчим хүчний системийн 13 хувь, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 32 хувийг хангадаг. 2025-2026 оны өвлийн ачааллыг давах бэлтгэл ажлын хүрээнд станц 6-р сарын 1-ний шөнөөс бүрэн зогсолт хийж, 2-ны өглөөнөөс засварын ажил эхлэх төлөвлөгөөтэй байсан. Төлөвлөгөөний дагуу 6-р сарын 1-ний шөнө тоноглол зогсоох явцад аваар гарч, галын улмаас нэг ажилтан маань амиа алдлаа. Ажилтнууд маань сэтгэл зүйн хувьд хүнд байдалд байна. Гэхдээ үүрэг хариуцлагаа хүлээгээд засварын ажлаа эхлээд байна. Үйлдвэрлэлийн ослын шалтгааныг мэргэжлийн байгуууллагууд шалгаж, дүгнэлтээ гаргана. Өнөөдрийг хүртэл Засгийн газар, Эрчим хүчний яам, ЭХЗХ энэ байгууллагуудын алдаатай шийдвэрийг ажилтан нь нуруундаа үүрч ирсэн. Салбарынхан асуудлаа тавихад хөрөнгө санхүүжилт дээр тулаад гацдаг. Эрчим хүчний салбарынхан эрүүл орчинд ажиллах, амьд үлдэх баталгаа алга байна. Дээр нь цалин багатай учир ажилтнууд тогтохгүй байна. Хүний нөөцийн маш их дутагдалд орсон. Ажилтнууд маань шантарч байна. Эрчим хүчний салбар чадлын дутагдалд орсон учир тоноглолоо шаардлагатай үед нь зогсоогоод засвар үйлчилгээ хийж чадахгүй байна. Техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмийг мөрд гэж байгаа ч дүрэм зөрчиж ажиллах шийдвэрийг дээрээс л гаргадаг. Энд өндөр хүчдэл, өндөр даралттай уур, ус, эргэх механизм байна. Эрчим хүчний салбарын ажилтнууд маш өндөр эрсдэл, аюул дунд ажиллаж байна гэв.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо