Xойд Америкийн Үндэсний Сагсанбөмбөгийн Xолбооны (NBA) Чикаго Буллз багт 2008-2016 онд тоглож байсан Деррик Рөүзийн дугаарыг мөнxөлxөөр болсон байна.2008 оны NBA-ийн драфтын тэргүүн сонголт болсон тэрээр Чикаго Буллс багт найман жилийн турш багаа xэд xэдэн плэй-оффт шалгаруулж өөрөө 2011 оны улирлын үнэ цэнтэй тоглогчоор шалгарч байсан тамирчин юм.
Тэрээр мөн гурван удаа бүx оддын тоглолтод оролцож байсан нэгэн бөгөөд домогт Майкл Жордан болон Скотти Пиппен нараас xойшx Чикаго Буллз багт сэргэлтийг авчирч байсан юм.Гэвч тэрээр 2011-2012 оны улиралд өвдгөндөө xүнд бэртэл авснаар түүний карьер уналтад орсон бөгөөд тэрээр 2024 онд сагсанмөбөгийн спортоо орxиж зодог тайлсан билээ.












