Монголын Үндэсний Бөхийн холбооноос 2024-2025 оны улиралд зохион байгуулсан барилдаанд идэвх зүтгэлтэй, тогтмол оролцож, амжилтын чансаагаараа тэргүүлсэн шилдэг бөхчүүдийг 2025 оны 06-р сарын 14-ний өдөр МҮБХ-ны “ДУРСГАЛЫН БАТЛАМЖ” , мөнгөн шагналаар урамшуулax гэж байна.
Бөхчүүдийн идэвх оролцоо, хичээнгүй зүтгэл, бөхийн уламжлалаа ёс жудгийн дагуу сахиж байгаа нь Монгол бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байдаг.
Цаашид энэхүү шагнал нь жил бүр уламжлал болон олгогдох бөгөөд ирэх жилээс МҮБХ-ны "Алтан түнш" байгууллагуудын шагнал дагалдах болно.
Эx Сурвалж: Монголын Үндэсний Бөxийн Xолбоо












