Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв

327
Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв
Эдийн засаг, хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж байгаа. Энэ хурлаар намын Бага хурал хэзээ хуралдах вэ гэдгийг товлох болов уу. Хоёрт, хэн нэгэн хүний нэрийг ярихаас өмнө шинэ Засгийн газрын өмнө ямар асуудал тулгарч, шийдэх ёстой вэ гэдгийг ярих болов уу гэж бодож байна. Улс орны эдийн засгийн байдал хүндхэн, экспортын орлого унасан байна. Улсын төсвийн орлого бүрдэхгүй, дутагдаж байна. Тэгэхээр улсын хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан ажлууд, хөрөнгө оруулалтын ажлуудыг санхүүжүүлэх боломжгүй болсон байна. Валютын нөөц буурч, ханшийг хүчээр барьж байна. Гол тулгуур болсон хувийн хэвшлээ яах вэ гэдэг асуудлаас гадна нийгэмд бий болсон шударга бус байдлын асуудал тулгамдаж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хүн биш хууль засаглана" гэж хэлсэн.
Энэ зүйл орхигдож, өнгө үзэмжээр асуудал хэмжигддэг болсон. Энэ бүгдээс эхлээд хэлэлцсэний дараагаар хүнээ ярих болов уу. Миний хувьд улс төрийн идэвхгүй байдалд байгаа хүн. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн хүн учраас улс төрөөс явахгүй.
Олон улсын нөхцөл байдлууд тодорхой биш байгаа учраас олон талаас улс орныхоо талаар ярилцах ёстой болов уу. Манай нам зөрчил гарвал ярилцаад, шийдээд явчихдаг. Дээр нь улс орны эдийн засгийн нөхцөл байдал ийм байхад талцаж, зөрчилдөөд эцэстээ хэн хожих вэ. Тэрийгээ хэлэлцэж, ноён нуруу гарган хуулиад дээдлэх ёстой. Надад Ерөнхий сайдад нэр дэвших санал тавихгүй гэж бодож байгаа. Шинэ Засгийн газар УИХ дотроосоо явах нь зөв болов уу. Сайн ажилласан сайд гэж харагдахгүй байна. Хамгийн гол нь намын эв нэгдэл чухал. Нэг жил орчим гаднаас нь улс төрийн нөхцөл байдлыг ажиглалаа. Эвтэй байх нь чухал" гэсэн юм.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
B
Byambadalai
·2025-12-17 10:11

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
G
Guren News
·2025-12-17 09:40

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана
B
Byambadalai
·2025-12-16 15:11

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
G
Guren News
·2025-12-16 13:39

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ
B
Byambadalai
·2025-12-16 09:49

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно
G
Guren News
·2025-12-16 09:29

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
G
Guren News
·2025-12-15 12:33

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ
B
Byambadalai
·2025-12-15 10:38

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо
D
Dulguun
·2025-12-15 10:17

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо