Ч.Лодойсамбуу: Татвар шимтгэлээр ядуурал, зовлонд хүргэчихээд “Хүүхдээ л хамгаалъя!” гэх нь төр хүүхдийг үл тоож байгаа хэрэг

370
Ч.Лодойсамбуу: Татвар шимтгэлээр ядуурал, зовлонд хүргэчихээд  “Хүүхдээ л хамгаалъя!” гэх нь төр хүүхдийг үл тоож байгаа хэрэг
Хүүхдийн төлөө байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийг ойг өнөөдөр улс орон даяар тэмдэглэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр "Хүүхдийн төлөө төрийн хийх ёстой хамгийн гол ажил бол аав ээж, ах эгчийг нь л тогтсон ажилтай, тогтмол орлоготой байхад анхаарах юм шүү дээ. Ажлын байрыг нь албан дарамтаар сөхрүүлээд, хөдөлмөрийнх нь хөлсийг татвар шимтгэлээр ховх сорж, айл гэрийг ядуурал, зовлонд хүргэчихээд зовонгуут  хүүхдийг нь салгаж өрөвдөөд “Хүүхдээ л хамгаалъя!” гэж жилд нэг удаа хашгирах нь төр хүүхдийг үнэндээ дэндүү үл тоож байгаа хэрэг.
Татвар, шимтгэл бууруулахаар өргөн барих гээд зүтгээд байгаа хуулиуд бол улирсан сайд нарын яриад байгаа шиг хэдэн компани, ажилтнуудын эрх ашиг төдий биш угтаа тэр айлд өсч байгаа хүүхдүүдийн нойр хоол, эрүүл мэнд, хүн ёсоор бойжих, хөгжих эрхийн асуудал шүү дээ.
Ерөөсөө төрийн бүх ажил өрх бүрийнхээ амжиргааг л баталгаатай болгоход чиглэх нь төр байгаагийн үндсэн зорилго. Түүнээс хүүхдийн төлөө нэртэй байгууллага үүсээд 100 жил болсон байна уу, 1000 жилээ тэмдэглэх байна уу жар далдугаар асуудал" гэв.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Ө.Шижир: Утааг бууруулахад 2.4 их наяд төгрөг зарцуулж,  4000 хүн угаартсан
a
admin
·2025-05-31 03:34

Ө.Шижир: Утааг бууруулахад 2.4 их наяд төгрөг зарцуулж, 4000 хүн угаартсан

Эрчим хүчний салбарт эхлүүлсэн гэрээ хэлцэл зогсож, бүх зүйл гацчихлаа
a
admin
·2025-05-29 14:53

Эрчим хүчний салбарт эхлүүлсэн гэрээ хэлцэл зогсож, бүх зүйл гацчихлаа

Н.УЧрал: Цахим мөрийтэй тоглоомыг эхний ээлжид бүрэн хориглох хэрэгтэй
a
admin
·2025-05-27 09:06

Н.УЧрал: Цахим мөрийтэй тоглоомыг эхний ээлжид бүрэн хориглох хэрэгтэй

Ч.Лодойсамбуу: Авлигач дарга нараа шийтгэе биш ард түмнээ алалцуулъя гэж талбай дээр дуудаж байна. Арай дэндлээ
a
admin
·2025-05-26 12:18

Ч.Лодойсамбуу: Авлигач дарга нараа шийтгэе биш ард түмнээ алалцуулъя гэж талбай дээр дуудаж байна. Арай дэндлээ

Санхүүгийн ялаас чөлөөлөх хуулийн төслийг УИХ баталлаа
a
admin
·2025-05-16 13:26

Санхүүгийн ялаас чөлөөлөх хуулийн төслийг УИХ баталлаа

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Миний талаарх нэвтрүүлэг бүхэлдээ худал гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье
a
admin
·2025-05-05 13:59

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Миний талаарх нэвтрүүлэг бүхэлдээ худал гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье

Н.Номтойбаяр: Ерөнхий сайд Ж.Баярмаа гишүүний  өрөөнд нь ороод уучлалт гуйчих хэрэгтэй
a
admin
·2025-05-04 11:03

Н.Номтойбаяр: Ерөнхий сайд Ж.Баярмаа гишүүний өрөөнд нь ороод уучлалт гуйчих хэрэгтэй