ЦОБА ХХК-аас хахууль авч “Хадат вилла”-ийн газрыг олгосон Газар зохион байгуулалтын ажилтнууд ял сонсов

235
Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын II албаны зохион байгуулагч О.Сайнбаяр, гэрээт ажилтан Э.Цэнгэлмаа, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч Э.Номинзул, Азийн хөгжлийн банкны Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн мэргэжилтэн М.Сэргэлэн, ЦОБА ХХК-ийн менежер М.Батбаяр, иргэн Ж.Эрдэнэсайхан, А.Сэсэнжав, Б.Давхарбаяр, Б.Анхбаяр нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өчигдөр /2025-06-16/-нд хянан хэлэлцсэн юм. Холбогдсон хэргийг тодруулбал, Баянзүрх дүүргийн нутагт орших ЦОБА ХХК “Хадат вилла” төслөө хэрэгжүүлэхийн тулд иргэдээс худалдан авсан газраа тус компанийн захирал Ц.Баасандоржийн эхнэр Ж.Галмандахын нэр дээр бүртгүүлж, 15 жилийн хугацаатай газар эзэмших гэрчилгээ авчээ. Ингэхдээ Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын II албаны зохион байгуулагч О.Сайнбаярт ЦОБА ХХК-ийн лиценз менежер гэх албан тушаал хашдаг М.Батбаяр 2023 оны нэг болон гуравдугаар сард хахууль өгсөн байна. Үүнээс гадна иргэн Ж.Эрдэнэсайхан, А.Сэсэнжав, Б.Давхарбаяр, Б.Анхбаяр болон тэдний хамаарал бүхий хүмүүст газрын гэрчилгээ гаргуулах нөхцөл бүрдүүлснийхээ төлөө 1-10 хүртэл сая төгрөгийн хахууль авсан хэмээн буруутгагджээ. Харин Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын II албаны гэрээт ажилтан Э.Цэнгэлмаа нь ээж, эгч нарынхаа гэр бүлд давуу байдал бий болгож, Улиастайд газар эзэмших гэрчилгээ гаргуулсан, Э.Номинзул, М.Сэргэлэн нар хамаарал бүхий 10 хүндээ Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Шарын аманд тус бүр нь 700 ам метр газар эзэмшүүлэх гэрчилгээ гаргуулан авч, най-ман сая төгрөгийн хахууль О.Сайнбаярт өгсөн хэрэгт холбогдсон байдаг. Холбогдсон эргийн зүйл ангийн тухайд Эрүүгийн хуулийн /22.5-2, 22.1-1, 22.4-2, 22.4, 22.5-1/-д тус тус холбогдуулан шүүсэн юм. Шүүх хуралдаан хэргийн оролцогчид болон ЧД, СБ, БЗ ЭХАШТШ-ийн шүүгч М.Очбадрах, Д.Сувд-Эрдэнэ, Г.Хатанцэцэг, Улсын яллагч З.Хүслэн, Г.Ган-Эрдэнэ болон холбогдогч этгээдүүдийн есөн өмгөөлөгч оролцсон юм. Улмаар шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаж дараах шийдвэрийг гаргасан юм. Ингэхдээ О.Сайнбаярыг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, Э.Цэнгэлмаатай хамтарч хахууль авсан гэм буруутайд тооцсон байна. Мөн ЦОБА ХХК-ийн лиценз менежер М.Батбаяр, иргэн Ж.Эрдэнэсайхан, А.Сэсэнжав, Б.Давхарбаяр, Б.Анхбаяр, нийтийн албан тушаалтан Э.Номинзул, М.Сэргэлэн нарыг дээрх хоёр хүнд хахууль өгсөн гэм буруутай гэж үзсэн юм. Мөн гэмт хэрэг үйлдэж олсон 43.8 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.
  • О.Сайнбаярын нийтийн албанд ажиллах эрхийг нийт таван жил хасаж, дөрвөн жил хорих ял,
  • Э.Цэнгэлмааг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, хоёр жил хорих ял
  • Э.Номинзулд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж , нэг жил хорих ял оноосон ч шийтгэх тогтоолыг биелүүлэхийг нэг жилээр хойшлуулсан юм.
  • ЦОБА ХХК-ийн лиценз менежер М.Батбаярт нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасах, дөрвөн сая төгрөгөөр торгох ял
  • Харин бусад шүүгдэгчдийн нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, 2.7-5 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо