УИХ-ын гишүүн Э.Болормаа нь 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр оффшор бүс дэх гадаадын компаниас хандив авсан гэх асуудалд холбогдоод буй билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Болормааг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Дав.Цогтбаатар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хөндөхөд Э.Болормаа гишүүний нэр давхар яригдсан. Одоогоор Э.Болормаа гишүүн өөрийг нь шалгаж буйг мэдээгүй. Надад мэдэгдээгүй гэж байгаа бол ЦЕГ "Шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ яг ямар хэрэгт гэдгийг хэлэх боломжгүй" гэлээ.












