Өөрийгөө нас барсан хэмээн хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийсэн иргэний хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал, иргэн Т нь бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, орон сууц худалдан борлуулна гэх зараар иргэдийг залилж, 460 орчим сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт шалгуулж байхдаа өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, нас барсны гэрчилгээ гаргуулан авсан байна.
Уг лавлагааг үндэслэн шүүхээс 2023 онд иргэн Т-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч нас барсан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Харин дээрх мэдээллийн дагуу хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.





