Цаг агаарын аюултай үзэгдлээс үүдэн Хөвсгөлд замын нөхцөл хүндэрчээ

219
Мөрөн сумаас Төмөрбулаг, Галт, Шинэ-Идэр, Жаргалант сумдын чиглэлд Цагаанбургас, Зүүн хоолой, Бумбат, Шивэртийн даваанууд хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдмал, хөдөлгөөн үйлдэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна гэж өнөөдөр /2025.05.07/ Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа.   Иймд ард иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын мэдээлэл болон холын замд гарах бол замын нөхцөл байдлын талаар сайтар судалж хөдөлгөөн үйлдэх. Чухал шаардлагаар замд гарах бол дулаан хувцаслах, хувийн бэлтгэлийг хангах, бензин, шатахууны нөөцийг хангах.  Малчид ойрын бэлчээрт малаа бэлчээх, тусгай хэрэгцээт иргэн, бага насны хүүхэд, өндөр настай иргэнийг малд явуулахгүй байх. Мэргэжлийн байгууллагуудаас гаргаж байгаа заавар зөвлөмж, мэдээ мэдээллийг дагахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо