Зуншлага тааруу, гандуу, гал түймэртэй байгаа бүс нутгуудад цаг агаарт зориудаар нөлөөлж бороо оруулах ажил үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд:
- "Сэлэнгэ-Бороо-1" экспедиц 6-р сарын 28-ны 01.35 минутанд Шаамар сумын Дулаанхан уулын арын толгой
- Сэлэнгэ бороо-2 экспедиц 28-ны 00 цаг 10 минутанд Цагааннуур сумын гэр Чулуу гэдэг газарт
- "Сэлэнгэ бороо-3" экспедиц, 28-ны 01 цаг 27 минутанд Сүхбаатар сумын Тужийн нарсны ой захад цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг тус тус явууллаа.











