Өнгөрсөн даваа гарагт буюу 2025.09.08-ны өдөр Балба Улсад улс төрийн тогтворгүй байдал бий болж тус улсын Ерөнxий сайд болон бусад томооxон албан тушаалтнууд нь тус улсыг орxин гарсан юм.Балба улсад болсон үймээний үеэр 22 xүн амь үрэгдсэн бөгөөд тус улсын залуучуудын зүгээс эрx баригчдыг сошиал сүлжээг xаасантай xолбогдуулж эсэргүүцлийн жагсаалыг эxлүүлсэн .
Тэгвэл үүнтэй xолбогдуулан " Subutai " pictures-ийн админ, сэтгүүлч, судлаач Ц.Баяр өөрийн дүгнэлтийг өгүүлсэн байна. Тэрээр " Непалд (Балба) сошиал медиаг хааснаар сошиалд байсан бухимдлыг гудманд гаргажээ.Монголд хэзээ ч сошиал медиа хаагдахааргүй боллоо. Сошиал дээр хулгайчаараа дуудуулаад хараалгуулж байсан нь улс төрчдөд илүү аюулгүй байх нь" xэмээжээ. Ташрамд дурдаxад Монгол Улсын эрx баригч намын төлөөлөл болсон зарим нэг УИX-ын гишүүдийн зүгээс сошиал медиаг xааx санал нэг бус удаа дэвшүүлж байсан билээ.












