Ц.Баатархүү: ХААН банкны хэрэглэгчдийн мэдээллийг хадгалж байх үүрэгтэй хувийн хэвшил алдсан байж болзошгүй байна

377
Ц.Баатархүү: ХААН банкны хэрэглэгчдийн мэдээллийг хадгалж байх үүрэгтэй хувийн хэвшил алдсан байж болзошгүй байна

Сүүлийн өдрүүдэд  цахим орчинд “ХААН” банкны харилцагчдын мэдээллийг зарж байна.  “Crackingx” гэх сайтад 2025 оны дөрөвдүгээр сарын сүүлээр нийтлэгдсэн мэдээлэлд 300 мянган монгол хэрэглэгчийн данс болон бусад хувийн мэдээлэл байгаа  тухай дурдсан байна. Энэ асуудалтай холбогдуулан ХААН  банкнаас “Манай байгууллагын зүгээс иргэдийн дата мэдээллийг алдсан зүйл байхгүй. Уг алдаа гаргасан байж болзошгүй газар нь хувийн байгууллага. Манай банктай хамтарч ажилладаг болохоос манай банкны мэдээллийг  зарсан зүйл байхгүй” гэдэг тайлбарыг өгөөд байгаа юм. Харин  Хүний эрхийн үндэсний комиссоос “ХААН” банкны мэдээллийн сан халдлагад өртсөн талаар анхааруулга гаргасан бөгөөд энэ асуудлыг холбогдох газрууд шалгаж дууссан байна. Энэ талаар ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү "Банкны хэрэглэгчдийн мэдээллийг хадгалж байх үүрэгтэй хувийн хэвшил мэдээллээ алдсан байж болзошгүй нөхцөл үүссэн. ЦЕГ, Кибер зөрчил, халдлагатай тэмцэх нийтийн төв, монгол улсын аюулгүй байдлын үндэсний төв хамтран шалгалтын ажил хийж, бүх мэдээлэл бүрэн алдагдаагүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан" гэх тайлбарыг өгсөн байна.

Гэвч  иргэд интернэт банк болон мобайл банкны нууц үгээ шинэчлэх, дансанд сэжигтэй үйлдэл илэрвэл яаралтай банк руу мэдэгдэх, цахим орчинд тархсан мэдээллийг баталгаатай эх сурвалжаас шалгаж, хуурамч мэдээлэлд автахгүй байхыг анхаарууллаа.

Шинэ мэдээ
Их уншигдсэн