Ц.Баатархүү: Гадаадад буй Монголчууд цахимаар саналаа өгөх боломжийг судлаж байна

298
Ц.Баатархүү: Гадаадад буй Монголчууд цахимаар саналаа өгөх боломжийг судлаж байна

Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэд Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ бүрэн эдэлж чадахгүй хэвээр байна. Тэд 2000 оноос эхлэн УИХ-ын сонгуульд саналаа өгөх, оролцоогоо хангах хүсэлтээ гаргах болсны дагуу 2005 онд УИХ энэ асуудлыг анхааралдаа авч, 2012 оноос гадаад улс дахь монголчуудын санал өгөх эрх хуулиар нээгдсэн.

Энэ дагуу хилийн чанад дахь монголчууд тухайн орныхоо дипломат төлөөлөгчийн газар биечлэн очиж бүртгүүлэн, саналаа өгдөг болсон. Энэ нь иргэдэд хүндрэлтэй хэвээр байсан тул оролцоо хангалтгүй, сонгуулийн ирц муу байх шалтгаан болов.

Иймд Сонгуулийн ерөнхий хорооноос 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр 80 гаруй улсад ажиллаж, амьдарч буй 200,000 гаруй монгол иргэдийн оролцоог хангах үүднээс анх удаа иргэдээ цахимаар бүртгэсэн боловч саналаа биечлэн очиж өгдөг асуудал хэвээр үлдсэн юм. Тодруулбал, УИХ-ын 2024 оны сонгуулийн цахим бүртгэлд хилийн чанад дахь 13,095 иргэн хамрагдсанаас ердөө 50 хувь буюу 6000 гаруй нь саналаа өгчээ. Энэ нь 2020 онтой харьцуулахад, цахим бүртгэл амжилттай явагдсан ч биечлэн очдог байдал сонгуулийн оролцоо, идэвхийг бууруулав. 2020 оны тухайд гадаад дахь 4600 монгол иргэн саналаа өгөхөөр бүртгүүлж, 3200 нь саналаа өгч байжээ.

Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудынхаа сонгуулийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх хүрээнд олон улсын туршлагыг судалж, Сонгуулийн тухай хуульд цахимаар санал өгөх эрхийг баталгаажуулах, технологийн хүртээмж, цахим дэд бүтцийн бэлтгэлийг хангаж байна.

Тухайлбал, ЦХИХХЯ-ны төлөөлөл 2024 онд сонгуулийн санал өгөх цахим системийг нэвтрүүлсэн анхны улс болох Эстонид туршлага судалсан. Эстони улс 2005 онд дэлхийд анх удаа үндэсний сонгуульдаа интернэтээр санал өгөх системийг нэвтрүүлж, 2023 онд иргэдийнх нь саналын 51% нь цахимаар ирсэн нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт болсон. Тус улс i-Voting системийг ашигладаг. Тэгвэл энэ удаа Филиппин улсын сонгуулийн явцыг ажиглаж, туршлага судлах гэж байна. Филлипинчүүд 2025 оныхоо сонгуулийг тавдугаар сарын 12-нд цахимаар явуулна. Филиппиний Сонгуулийн Хороо 77 улс дахь 1.2 сая иргэнийхээ сонгуульд оролцох эрхийг хангаж, дөрөвдүгээр сарын 13-наас цахим санал хураалтыг эхлүүлжээ. Энэ хүрээнд урьдчилсан бүртгэлийг 100 хувь онлайнаар хийсэн байна. Саналын нууцлалыг хангахын тулд end-to-end шифрлэлт, блокчэйн технологид суурилсан өгөгдлийн хамгаалалтыг ашиглаж байгаа аж. 2023 оны байдлаар 10 гаруй улс гадаадад байгаа иргэдийнхээ саналыг цахимаар авах ажлыг ямар нэгэн хэлбэрээр туршсан эсвэл албан ёсоор хэрэглэж байна.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо