ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг цагаатгасан шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцсэн нь үндэслэлтэй гэж үзэв

356
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг цагаатгасан шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцсэн нь үндэслэлтэй гэж үзэв
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн өнөөдөр хянан хэлэлцжээ. Шүүгдэгч Д.Нямхүү, Д.Бархүү нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдсон юм. Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” үндэслэлд хамаарч байх тул энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхээс Д.Нямхүү нарт холбогдох хэргийг цагаатгах шийдвэр гаргасан. Харин прокурорын зүгээс шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Улсын дээд шүүхэд хандсан юм. Прокурорын бичсэн эсэргүүцлийг УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хянан хэлэлцээд хяналтын шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр болжээ. Эргэн сануулахад, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нарыг бүлэглэн “Philips Brilliance СТ16” загварын хуучин компьютер томографын оношилгооны төхөөрөмжийг 400 сая төгрөгөөр худалдан авч, мөнгийг нь Эрүүл мэндийн яамнаас гаргуулан хувийн компанийн дансанд шилжүүлүүлж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шалгаж, шүүхээр шийдвэрлэсэн билээ.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо