Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар С.Баатарсүрэнг томиллоо

107
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар С.Баатарсүрэнг томиллоо
Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөл өнөөдөр (2025.11.19) хуралдаж, С.Баатарсүрэнг гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах хүртэлх хугацаанд гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. С.Баатарсүрэн нь эдийн засагч мэргэжилтэй бөгөөд 2007-2009 онд "Зоос" банканд эрсдэлийн эдийн засагч, ахлах эдийн засагч, 2009-2016 онд Монголбанканд хянан шалгагч, Банкны эрх хүлээн авах зөвлөлийн гишүүн, 2019-2020 онд Монгол Улсын Хөгжлийн банкны хэлтсийн захирал, 2021 оноос хойш Хадгаламжийн даатгалын корпорацад гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай аж.
Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэж байсан З.Нарантуяа нь 2024 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр томилогдсон бөгөөд өнгөрсөн хугацаанд Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болсон, олон улсын зах зээлд 500 сая ам.долларын бондыг арилжсан болон банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, балансын алдагдлыг тэнцвэржүүлэх зэрэгт анхаарал хандуулан ажилласан.
Эдгээр ажлыг үргэлжлүүлж, банкны нэр хүндийг өсгөх, үр ашгийг нэмэгдүүлэн ажиллахыг шинээр томилогдсон гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээс хүслээ.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо