Хүүхдээ хөгжүүлэхийн тулд багаас нь ачаалах ХЭРЭГТЭЙ ЮУ!

584
Хүүхдээ хөгжүүлэхийн тулд багаас нь ачаалах ХЭРЭГТЭЙ ЮУ!
Хүүхдүүдийг багаас нь хөгжүүлж эхэлдэг. Тэдэнд ном уншиж, оюуныг нь хөгжүүлдэг тоглоом авч өгч, янз бүрийн сургалтад явуулдаг. Энэ нь ч зөв. Гэтэл нэг л өдөр хүүхдийн сонирхол буурч, дургүй болно. Сурган хүмүүжүүлэх ухааны мэргэжилтнүүдийн ярьснаар, хөгжил, эрх чөлөө хоёрын тэнцвэрийг хадгалах шаардлагатай. Амьдралын эхний жилүүд нь асар их өсөлт, хөгжлийн үе байдаг. Зургаа хүртэлх насанд хүүхдийн тархинд олон тэрбум мэдрэлийн холбоос үүсэж байдаг байна. Энэ үед хүүхдэд ярих, сэтгэх, анхаарлаа төвлөрүүлэх, ертөнцийг танин мэдэх чадвар хөгждөг бөгөөд энэ үеийг л алдвал нөхөх бараг боломжгүй байдаг аж. Бага наснаас нь хөгжүүлэх гэдэг нь сургуульд сургах гэсэн үг биш. Тоглох замаар хүүхдийг өөртэй нь, ертөнцтэй, боломж нөөцтэй нь танилцуулж болдог. Энэ бол түүний итгэлтэй, бие даасан байдалд хөрөнгө оруулж байгаа хэрэг гэж шинжээч тайлбарлажээ.
Хүүхдийнхээ онцлогт тааруулалгүй эцэг, эхчүүд алдааг нь хүндээр хүлээн авах эсвэл тодорхой хүлээлт тавьдаг. Улмаар хүүхдэд онц сурлагатны хамшинж буюу төгс байх хүсэл төрж, алдаанаас айх, бусдад таалагдах хүсэл төрдөг.
Бусдын итгэлийг даахгүй байхаас эмээж, хөгжих үйл явцад баярлахаа больдог байна. Нөгөө туйлд нь “үгүй” гэсэн хамшинж бий. Хүүхэд сурах дургүй, сонирхолгүй болж, эсэргүүцнэ. Энэ үед эцэг, эх айж, хүүхдээ тайван орхиж, буулт хийдэг. “Хүсэхгүй” байна гэдэг нь тэр бүр хэт их ачаалал гэсэн үг биш гэдгийг эцэг, эх ойлгох ёстой. Зарим тохиолдолд энэ нь насны хямрал байдаг байна. Гурав, тав, эсвэл долоон насандаа хүүхэд өөрийгөө илэрхийлж, зөвшөөрөгдөх хил хязгаар, үйлдлийн загвар, томчуудыг айлгахын тулд муухай аашлах хязгаарыг шалгадаг.
Хэрэв хүүхдийг зөвхөн үр дүнгийнх нь төлөө магтаж байсан бол шинэ зүйл эхлэхээс айдаг болдог байна.
Хөгжил бол үйл явц. Дардан байх албагүй ч урагшлах ёстой. Хичээл, сургалтын тоо бус харин үйл явцыг буруу зохион байгуулахад хэт их ачаалал өгдөг байна. Маш их даалгаврыг хүлээн авахад хүүхдийн сэтгэл зүй бэлэн бус байдаг тул хүлээн авахаас татгалзаж, сурах хүслийг бууруулдаг аж. Өнөөдөр хуваарьгүй хүүхэд насны тухай их ярьдаг болсон. Гэхдээ эрх чөлөө гэдэг нь хийцгүйрэх гэсэн үг биш. Энэ бол хүүхдийн туршиж үзэх, алдах, сурах боломж юм. Хүүхэд тоглож, уйдах, мөрөөдөх ёстой. Гэхдээ тэр аливаад хүчин чармайлт гаргаж, даван туулж, дуусгаж сургах хэрэгтэй. Хүүхдэд аюулгүй гэсэн мэдрэмжийг өгөх зүг чиг, дүрэм, хил хязгаар хэрэгтэй. Эцэг, эх байна гэдэг нь тэнцвэрийг олох гэсэн үг. Эцэг, эх бол тав тухыг нийлүүлэгчид биш харин хүндрэл, бэрхшээлийг даван туулахад тусалдаг дэмжигчид юм гэж шинжээчид онцолсон байна.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо