ХҮН нам тарж, Т.Доржханд огцрох уу?

431
ХҮН нам тарж, Т.Доржханд огцрох уу?
Хамтарсан Засгийн газарт нэгдсэн ХҮН намын гишүүд эхнээсээ намаасаа гарахаа мэдэгдэж, дотоод ардчилалгүй байгаа талаар шүгэл үлээж байна. УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл өчигдөр УИХ-ын чуулганы дундуур мэдээлэл хийхдээ "ХҮН нам тарах хэрэгтэй" гэсэн юм. Тэрбээр "Ер нь олон сар, жил тэвчлээ. Манай нам ямар ч дотоод ардчилалгүй. Дарга сэтэртэй хэдэн хүмүүс нь шийдвэр гаргадаг. Хэрэгтэй үедээ гишүүдээ наалдуулж, хэрэггүй үедээ ар өврөөс нь хутгалдаг нам. Би хамгаалалт хүсч байна. Дандаа занана. Хэнийг яаж занадаг вэ гэдгийг хэлэхээ больё. Гэр бүл, хүүхэд рүү чинь орно гэдэг. Би бол гадаад харилцаа сайтай учраас хүний эрхийн байгууллагад хандаж болно. Нэг удаа УИХ-ын гишүүн Б.Найдалаа кноп хамтарч дарсангүй гээд. Хүслийнхээ эсрэг тэр кнопыг нь дарах гэсэн 7-8 дараад ажиллаагүй. Үнэнээ хэлсэн чинь кноп дарсангүй гэж ширээ балбаж босч ирж байна.
Энэ олон гишүүд харж байна, ичиж амьдаръя гэдгийг хэлсэн. Энэ болгоныг би тэвчиж олон сар явж байна. Ёс зүйн хорооны дарга Б.Баярбаатар энэ асуудлыг мэднэ. Хүлээцтэй, энэрэнгүй, хүнлэг байхыг хичээсэн. ХҮН нам тарах хэрэгтэй. Өөрөөрөө байх эрх чөлөө өгөхгүй, маш хэцүү байна.
Үг болгоныг П.Наранбаяр шүүмжилж байна. Боловсролын яам ХҮН намын бус Монгол Улсын яам. Бодит тооцоолол төсөв хэрэгтэй гэж хэлсэн. Хэрвээ бодит биш бол 2.8 их наяд төгрөгийн төсөв нь хүрэхгүй. Орлогын эх үүсвэр нь хаанаас юм бэ гэж асуухаар "Миний эсрэг үг хэллээ" гэж байна. Тэр хүн хамтарсан Засгийн газарт ороод нэг жил ч болоогүй байж хүнээ гээж байна" гэв. Түүний өмнө ХҮН намын гишүүн А.Дөлгөөн өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан намаасаа гарч байгаагаа мэдэгдсэн. Тэрбээр "ХҮН намын удирдлагын өнөөгийн байр суурь, хандлага, ажиллаж буй арга барил, гаргаж буй шийдвэрүүдийг цаашид хүлээн зөвшөөрөх боломжгүй тул миний бие ХҮН намаас гарч байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Улс төрийн намд элсэх, намаас гарах гэдэг бол миний хувьд маш хариуцлагатай шийдвэр байв. Улс орныг үзэл санаатай, зарчимтай, үнэт зүйлсээ хамгаалдаг, чигч, тулхтай, хоёр нүүргүй лидерүүд удирдсан цагт улс орон өөдөлнө гэдэгт би хатуу итгэдэг.
Ийм шинж чанартай лидерүүдийг төрүүлэх хөрс ХҮН намд байхгүй, байлгах ч үгүй гэдгийг арван жил явсны эцэст мэдэрлээ. Учир нь нэг хүний компани шиг нам хэзээ ч дотоод ардчилалтай байж, мерит зарчимтай институци болж ажиллах боломжгүй юм байна.
Ийм нам нь намын даргад ихээхэн эрх мэдлийг төвлөрүүлсэн дүрэм батлуулдаг учраас нэг хүний дарангуйлал тогтох нөхцлийг бүрдүүлдэг ажээ. Дотоод ардчилалгүй нам яван явсаар дарангуйлагчид төрүүлдэг нь зүй тогтол юм. ХҮН намын өнөөгийн энэ байдал, дээрх алдаа дутагдалд хувьдаа хариуцлага хүлээн, цаашид хариуцлага тооцох чадамжгүй Хариуцлагын ерөнхий хорооны даргаар ажиллах шаардлагагүй гэж өөрийгөө үзлээ" гэдгийг онцол байв.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
B
Byambadalai
·2025-12-17 10:11

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
G
Guren News
·2025-12-17 09:40

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана
B
Byambadalai
·2025-12-16 15:11

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
G
Guren News
·2025-12-16 13:39

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ
B
Byambadalai
·2025-12-16 09:49

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно
G
Guren News
·2025-12-16 09:29

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
G
Guren News
·2025-12-15 12:33

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ
B
Byambadalai
·2025-12-15 10:38

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо
D
Dulguun
·2025-12-15 10:17

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо