Хятадын өрийн “хавх”

303
Хятадын өрийн “хавх”

2025 онд дэлхийн 75 орон Хятадын Засгийн газарт төлбөр хийх үүрэг хүлээж, “Бүс ба зам” санаачилгын хүрээнд их хэмжээний өр бий болж байгааг судалгаанууд онцолж байна.

Австралийн Lowy Institute‑ийн 2025 онд гаргасан дүн шинжилгээгээр Хятадын “Бүс ба зам” санаачилгын хүрээнд хөгжиж буй улс орнууд 2025 онд нийт $35 тэрбумын өр төлөх ёстой байгаа нь тогтоогджээ. Үүний $22 тэрбум нь дэлхийн хамгийн ядуу, хамгийн эмзэг 75 улсад ногдож, тэдгээрийн эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол зэрэг нэн чухал салбарын санхүүжилтэд эрс дарамт учруулж байна. 

Хятад  зээл өгөгчөөс өр цуглуулагч болж байна
2010-аад оны эхэн үед хэрэгжиж эхэлсэн Хятадын дэд бүтцийн зээлийн хөтөлбөрүүдийн зээлийн хугацаа дуусч эхэлснээр, 2025 онд өр төлөлт дээд цэгтээ хүрлээ. Хятад улс одоо хөгжиж буй орнуудад зээл өгөгчөөс өр цуглуулагч болж хувирсан нь дэлхийн эдийн засгийн шинжлэх ухаанд шинэ үзэгдэл болж байна. 

“Ирэх арван жилийн турш Хятад хөгжиж буй орнуудын зээлийн шинэ эх үүсвэр биш, харин өрөө буцааж цуглуулах гол төв болно.”

Хятадад төлөх өрийн хэмжээгээр тэргүүлэг топ 5 улс

Улс Хятадад ногдох өрийн хэмжээ / нөхцөл (USD)
Пакистан Хятадад ногдох гадаад өр – ойрын тоон мэдээллээр $30 тэрбум (2020)
Замби Нийт гадаад өрний Хятадад ногдох хэсэг $5.5 тэрбум
Мальдив Хятадад 2024 онд $1.3 тэрбум, жил бүр төлдөг хэмжээ нь $92 сая (2025)
Лаос 2021 оны байдлаар БНХАУ  гадаад өрийн 47-ийн хувь эзлэх бөгөөд зээл нь нийт ДНБ-ийн 88% байна
Киргизстан    Гадаад нийт өрний $4.5 тэрбум ба Хятадын EximBank-д ногдох нь $1.65 тэрбум (36%)
Шинэ мэдээ
Их уншигдсэн