ХЯНАЛТ ШАЛГАЛТ 2025: ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

212
ХЯНАЛТ ШАЛГАЛТ 2025: ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хяналт шалгалт зохион байгуулан ажиллаж байна.
Уг хяналт шалгалт нь байгаль орчинд учирч болзошгүй эрсдэл, хууль бус ашигт малтмал олборлолтын зөрчил, үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах зорилготой юм.
Хяналт шалгалтаар 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, газар, усны гэрээ хийгээгүй, холбогдох бичиг баримтын бүрдэл дутуу Ашигт малтмалын тухай хуулийн 35, 38, 39 дүгээр зүйлд заасан шаардлага, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, нарийвчилсан үнэлгээгээр тавигдсан шаардлага биелүүлээгүй, өмнө хийсэн шалгалтаар тавьсан лац тэмдэг хөндсөн тул Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй “Хризо праза групп” ХХК, “Жинжий майнинг” ХХК, “Түм их эрхэд” ХХК-ийн уурхайд прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж үйл ажиллагааг бүхэлд нь, уулын ажлын төлөвлөгөөнд заасан тоног төхөөрөмжийг хэтрүүлсэн, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулж ажиллаагүй “Чамин алт” ХХК-ийн уурхайн үйл ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж хэсэгчлэн зогсоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Мөн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар Бугант тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Бага өлөнт” гэх газарт 3 иргэн 1 экскаватор, 1 ширхэг алт угаах төхөөрөмж ашиглан хууль бусаар олборлолт явуулж байсан зөрчлийг илрүүлэн харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлэн ажиллалаа.

Холбогдох бичиг баримт, зөвшөөрөлгүйгээр Бэрлэгийн цагаан тохой гэх газарт нэвтэрсэн 2 экскаватор, 2 ачааны машин, 1 сууцны зориулалттай чиргүүл бүхий иргэдийг албадан буцаах арга хэмжээ авч ажиллаж байна.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
G
Guren News
·2025-12-16 14:05

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг чөлөөлөх тухай хэлэлцэнэ
G
Guren News
·2025-12-16 10:19

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг чөлөөлөх тухай хэлэлцэнэ

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо
D
Dulguun
·2025-12-15 10:17

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо

Ус, рашаан ашиглалтын хяналтыг эрчимжүүлж, хууль зөрчигчдийг торгож эхэллээ
D
Dulguun
·2025-12-09 11:14

Ус, рашаан ашиглалтын хяналтыг эрчимжүүлж, хууль зөрчигчдийг торгож эхэллээ

Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын зөвлөлдөх уулзалт эхэллээ
D
Dulguun
·2025-12-08 14:57

Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын зөвлөлдөх уулзалт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх дэлхийн хамтын үйлсэд Монгол улс хувь нэмрээ оруулахад бэлэн байгаагаа илэрхийллээ
D
Dulguun
·2025-12-05 11:17

Цөлжилттэй тэмцэх дэлхийн хамтын үйлсэд Монгол улс хувь нэмрээ оруулахад бэлэн байгаагаа илэрхийллээ

 Европын холбоо 2027 он гэхэд Оросын импортыг бүрэн зогсооно
D
Dulguun
·2025-12-04 14:42

 Европын холбоо 2027 он гэхэд Оросын импортыг бүрэн зогсооно

Cities буюу зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн талуудын 20-р дугаар хурал (COP20) Самарканд хотод зохион байгуулагдаж байна
D
Dulguun
·2025-12-04 10:03

Cities буюу зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн талуудын 20-р дугаар хурал (COP20) Самарканд хотод зохион байгуулагдаж байна

Ази тивийн зүүн хойд хэсэгт орших орнуудад болсон байгалийн гамшигт 900 гаруй хүн өртөж нас баржээ
D
Dulguun
·2025-12-02 15:35

Ази тивийн зүүн хойд хэсэгт орших орнуудад болсон байгалийн гамшигт 900 гаруй хүн өртөж нас баржээ

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг цахимд шилжүүллээ
D
Dulguun
·2025-12-02 13:30

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг цахимд шилжүүллээ