УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж санал хураалт явууллаа. Өчигдөр хэлэлцүүлгийг хийж, гишүүд асуулт асууж, хариулт авсан учраас өнөөдрийн хуралдаанаар шууд санал хураалт явуулсан юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн 67.7 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Ийнхүү 1998 онд баталсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр болов.







