Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны Бүртгэлийн нэгдсэн системийн лавлагаа, нууцлал хариуцсан ахлах ажилтан, дэд хурандаа М.Төгс, Цэргийн албаны зохион байгуулалтын газрын Нууцын албаны цахим бүртгэлийн лавлагаа, нууцлалт хариуцсан ажилтан, ахлах дэслэгч З.Солонгоо, Б.Цэвэгмэд нарт холбогдох хэргийн шүүх хурал болж, тус бүр нийтийн албан тушаалд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, зургаан сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.
ХХЕГ-ын дээрх хоёр албан тушаалтан Б.Цэвэгмэд гэх хүнд давуу байдал олгож, хуурамч бичиг баримтаар хилийн лавлагаа гаргаж өгсөн хэрэгт холбогдсон юм.












