Улстөрчид хэзээд л өөрсдийнхөө эрх ашгийг дээгүүрт тавьж ирсэн. Үүний нэг жишээ бол, УИХ-ын гишүүн ажилгүй болбол нэг жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг байна. Энэ агуулгаар хуульч О.Батхүү Үндсэн хуулийн Цэцэд хандсан ч дараах шийдвэрийг гаргажээ. Энэ талаар хуульч О.Батхүү: "Энгийн иргэн ажилгүй болбол 67 өдрийн тэтгэмж авдаг. УИХ-ын гишүүн нэг жилийн цалинтай тэнцэх тэтгэмж авдаг. Үндсэн хуульд заасан ялгаварлан гадуурхахгүй байх заалтыг илтэд зөрчиж байхад Үндсэн хуулийн Цэц байж болно гэж үзлээ. Ингэж цагаандаа гарч болохгүй" гэв.


