Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2025 оны долоодугаар сарын 06-ны өглөө оргосон хоригдлыг Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дээрээс цагдаагийн алба хаагчид олж, баривчилжээ. Гурван ч удаа ял эдэлж байсан, онц аюултай гэмт хэрэгтнээс сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж, эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлснээ зарлаж байсан билээ.












