Хамтарсан Засгийн газар байх эсэхийг УИХ-ын хуралдаанаар шийдэхээр боллоо

342
Хамтарсан Засгийн газар байх эсэхийг УИХ-ын хуралдаанаар шийдэхээр боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн лхагва гарагт болдог хуваарьтай. Өнөөдрийн 25 дугаар хуралдаан 10.00 цагт эхэлж, цаг үеийн 32 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн талаар бид мэдээлсэн.  Ийн хэлэлцэхдээ, Засгийн газрын гишүүд Хамтарсан Засгийн газар байх эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх тогтоолын төсөл илгээхийг 100 хувийн саналтайгаар дэмжжээ. Энэ талаар Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул "Засгийн газар хамтрахдаа гурван нам гэрээ байгуулсан. МАН-ын бага хурлын шийдвэр бол зөвхөн МАН-ын төлөөллийн төв байгууллагын шийдвэр. Ерөнхий сайдыг УИХ-аар томилсон. Ингэж томилуулахдаа гишүүдээ бүрдүүлж орж ирдэг. Тиймээс энэ асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлнэ гэсэн үг юм" гэжээ. Өөрөөр хэлбэл, Хамтарсан засгийн газар цаашид байх эсэх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар үргэлжлүүлэн  ажиллах эсэхийг УИХ-ын хуралдаанаар шийдвэрлэхээр тогтож байна. Намууд ямар байр суурьтай байгаа нь сонирхолтой хэвээр байна. Ардчилсан намын байр суурийн талаар УИХ-ын Х.Тэмүүжин "УИХ-аас Хамтарсан засгийн газрыг огцруулахгүй гэх шийдвэр гаргасан ч Ардчилсан намын найман сайд засгаас гарах өргөдлөө өгнө. Хөөгдсөн Ардчилсан намынхан Ерөнхий сайдыг авч үлдэх кноп дарахгүй" гэж хэлсэн билээ. Тэгэхээр Ардчилсан намын 42 гишүүн эсрэг кноп дарах нь ээ.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
B
Byambadalai
·2025-12-17 10:11

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
G
Guren News
·2025-12-17 09:40

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана
B
Byambadalai
·2025-12-16 15:11

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
G
Guren News
·2025-12-16 13:39

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ
B
Byambadalai
·2025-12-16 09:49

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно
G
Guren News
·2025-12-16 09:29

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
G
Guren News
·2025-12-15 12:33

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ
B
Byambadalai
·2025-12-15 10:38

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо
D
Dulguun
·2025-12-15 10:17

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо